Шатахууны үнэ нэмэгдэх тусам бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ


 

Шатахууны үнэ нэмэгдэх тусам бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ

 

Шатахууны үнэ нэмэгдэж, орон нутагт АИ-92 шатахуун 2050-д хүрсэн талаар мэдээлсэн билээ. Харин нийслэлд 1885-1920 төгрөгийн үнэтэй байна. Цаашид шатахууны үнэ энэ хэвээр өсч нэмэгдвэл илүү их хэмжээний хохирол учирна гэдгийг МҮЭХ-ноос мэдээлжээ.
Мөн тээврээр дамжуулж орж ирдэг бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Талх, гурил, цахилгаан, дулаан бүгд нэмэгдэнэ. Тэгэхээр хариуцлагыг нь хэн хүлээх юм.
Хамгийн сүүлд Үнийн зөвлөлийн хуралдаанаар бензин шатахууны үнийг тодорхой төвшинд барих зорилгоор гаалийн албан татвар хөнгөлөхөөс эхлээд тодорхой татваруудыг шинэчлэн тогтоох, Онцгой албан татварын хэмжээг шинэчлэх, эрсдэлийн сан байгуулах асуудлыг тавьж байжээ.
Мөн Уул уурхайн яам, Сангийн яам хамтарч үнийн тогтвортой байдлыг хангах санхүүгийн дериватив арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан. Эдгээрийг хэрэгжүүлээгүй учраас бензиний үнэ өссөн гэж үзэж буй.
Үүнээс гадна өнгөрсөн нэг сард бензиний хомсдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ шалгалт хийхэд шатахуун импортлогч компаниуд хангалттай хэмжээний нөөцтэй байсан ба 7000-8000 тн бензиний нөөцтэй байсан мөртлөө түүнийгээ бензин дууссан гэж борлуулаагүй байжээ. Үүнд хариуцлага тооцох шаардлага холбогдох газруудад хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.