Шатахууны үнийн өсөлтөд юу нөлөөлөв?


 

Шатахууны үнийн өсөлтөд юу нөлөөлөв?

 

Монгол түмний "хадны мангаа” гэгдэх шатахууны үнийн шуурга өлгийтэй бяцхан үрсээс эхлээд, өтөл буурал хөгшдийн хүртэл халаасыг нимгэлж, хануур хорхой мэт тэмтэчнэ. Он гарснаас хойш 4-5 дахь удаагаа их бага гээд амандаа багтах хэмжээгээр нэмэгдэх ШТС-уудыг тойрох уур бухимдал ихэссэн хэдий ч тэрүүхэн тэндээ тэгсхийгээд мартагддаг нь үнэн.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөг,АИ-95 100-250 төгрөгөөр нэмэгдсэн. Шатахуун импортлогчид шатахууны үнийг хэзээ нэмэх ёстой вэ гэдгийг андахгүй. Нэгдүгээр сард бензиний хомстол үүсгэж ард түмнээ шар махтай нь хатаасан бол цагаан сар, хүүхдийн баяр, наадмын өдрүүд гээд Монгол түмнийг түм бужигнаж байх зуур сэм нэмчихнэ. Одоо бүр амралтын өдрүүдийг тааруулж нэмсэн нь иргэдийн хувьд амралтын өдрүүд улам л эрсдэлтэй болоод нэг буй хэрэг.

Зарим бараа бүтээгдэхүүний үнийн шуурга үүнийг дагаж нэмэгддэг гаж зуршил Монголд тогтоод удаж байна. Харин шатахууны үнийн өсөлтийг талаар шатахуун импортлогчдын хэлж буй тайлбар бол валютын ханшийн өсөлт гэнэ. Угтаа манайх ОХУ-ын"Роснефть” компанитай урт хугацааны гэрээтэй гэгддэг. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 50 ам.доллароос уруудаж байсан хэдэн жилийн өмнө Монголын бензин шатахууны үнэ үнэмлэхүй өндөр төвшин хэвээр байсан шалтгаанаа тэд ингэж л тайлбарлаж байсан. Гэвч үнэхээр тогтвортой байдлын хүчинтэй гэрээтэй юм бол үнийн өсөлт, бууралтын үед үнийн хэлбэлзэл гарахгүй байсан биш билүү?

Угаас манай улсын эдийн засаг сул дорой, иргэдийн ихэнх нь ядуу, тарчиг амьдарч байгаа. Дээр нь үнийн хөөрөгдлөөс үүсэх ядуурал улам л тэлнэ үү гэхээс хумигдахгүй. Хамгийн гол нь үнийн хөөрөгдлийг бодит нөхцөл байдалтай уялдуулж, ард иргэдийнхээ амьдралын чадамж, хэрэглэгчдийн онцлогт тохируулж тогтоох ёстой юм биш үү? Импортлогчид оо


 

Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.НОМУН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.