А.Батпүрэв: Нүүрсний үнийн эрсдлийг тооцож төсөвт бодитоор суулгах хэрэгтэй


 

А.Батпүрэв: Нүүрсний үнийн эрсдлийг тооцож төсөвт бодитоор суулгах хэрэгтэй

 

Ирэх оны Улсын төсвийн орлого уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний олборлолт, экспортоос голлон хамаарч бүрдэхээр байгаа тул нүүрсний үнийг төсөвт бодитой суулгаж өгөх учиртайг эдийн засагч, судлаач А.Батпүрэв өнөөдөр Нээлттэй нийгэм форумд болсон "Төсвийн орлогын төлөвлөлт” уулзалт хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Уулзалт хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Үнэнбат, судлаач Ш.Батцэнгэл нар оролцож Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн орлогын төлөвлөлтөд хийсэн хөндлөнгийн тойм, дүгнэлтийг танилцуулав. Улсын төсвийн татварын орлогод хийсэн дүн шинжилгээний талаарсудлаач, багш Ш.Батцэнгэлхэлэхдээ, "Ирэх оны татварын төлөвлөлтийн тухайд Онцгой албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2019 онд тамхи, согтууруулах ундааны татвар 5 хувь нэмэгдэнэ. Ирэх оны төсөвт Гаалийн албан татварын орлогоор 743 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлогоор 1.539 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр байгаа. Энэ нь дээрх хоёр орлогын 2018 оны баталсан дүнгээс нийт 40 шахам хувь буюу 650.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт. Манай улсын эдийн засгийн бүтцийг харвал уул уурхай, үйлчилгээний салбар давамгайлж, үйлчилгээний салбарт олон хүн ажиллаж байгаа ч зардал ихтэй байгаагаас төлөх орлогын татварын хэмжээ өндөр бус, хөдөлмөрий нөөцийн нэлээд хэсэг нь бодит баялгийн суурийг шинээр болгодоггүй салбарт ажиллаж байна.

 

НӨАТ-ын өсөлтийн хувь жигд, орлогын татварын хувь нэмэгдэж байгаа ч төсвийн хүрээний мэдэгдэл, зорилтыг манайд ойр орйхон шинэчилж байгаа нь төсөв, татварын талаар баримтлах бодлого, арга хэмжээ тогтворгүй байгааг харуулж байна.

Төсөв, татварын орлогын төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү хоёр өндөр, ихэнхдээ гүйцэтгэлээр төлөвлөлт буурсан үзүүлэлттэй гарч байна” гэв.


 

2019 оны төсвийн төсөл дэх уул уурхайн салбарын орлогын дүн шинжилгээний талаарэдийн засагч А.Батпүрэвхэлэхдээ, "Төсвийн орлогыг голлон бүрдүүлэх нүүрсний үнийг 2019 оны төсөвт нэг тонныг нь 75.9 ам.доллар байхаар тусгасан байна. Тэгвэл Дэлхийн банкны тооцоогоор 75 ам.доллар, бусад байгууллагын дэвшүүлж буй дундаж таамаг 110 ам.доллар байгаа юм.. Үүнээс харахад нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн орлогоор тооцож, тэр нь зах зээлийн чиг хандлагатай нийцэж байна. Гэхдээ энд нүүрсний тээвэрлэлт, хил боомтын нэвтрүүлэх чадвар зэрэг хүчин зүйлийн эрсдлийг тооцох учиртай. Үүгээр авч үзэх юм бол ирэх оны төсвийг эрсдэл тал дээр тулгаж хийсэн байна” гэв.Дараагийн хэлэлцүүлэг ирэх 7 хоногт төсвийн зарлагын талаар болно.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.