Хууль үйлчилдэггүй эрхэм нэгэн


 

Хууль үйлчилдэггүй эрхэм нэгэн

 

"Оюутолгой” ХХК дахь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг эзэмшин, төлөөллийн эрхийг хэрэгжүүлдэг "Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханд "Оюутолгой” гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж байсан.

Тодруулбал, Улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон "Оюутолгой” компанид хэт давуу эрх олгосон гэх асуудал байгаа гэв. Өөрөөр хэлбэл, тэрээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн "Оюутолгой” компанийн удирдлагуудаас авилга авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байсан түүний хувьд хэсэг хугацаанд хоригдож, шалгагдаж байгаад өнгөрсөн наймдугаар сараас Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.

Авилга авсан, улсад ноцтой хохирол учруулсан байж болзошгүй тэрээр одоог хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийн амар амгалан сууж байгаа юм. Үүнээс үзэхэд Монголд хууль дүрэм мөнгөтэй нэгэнд үйлчлэхээ байж, жирийн ажилчин ангид хууль дүрэм, торгууль, татвар нь хэд дахин үржигдэн оногдож байна. Хэзээ хууль хүнийг ялгаваргүй үйлчилдэг болох вэ?

 

Эх Сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.