АТГ: Д.Арвины хэргийг прокурорт шилжүүлсэн


 

УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгажээ. Ийнхүү Д.Арвины нэр холбогдсон хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна.

Түүнийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Ахуйн үйлчилгээний цэг байгуулах 1.3 тэрбум төгрөг, Сургалтын төв байгуулах 150 сая төгрөг, нийт 1.5 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан байж болзошгүй гэж АТГ үзжээ.

Түүнтэй хамт нэр бүхий зарим албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлж, хууль тогтоомж зөрчин, төсвийн мөнгөний зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүйн улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Одоо тэрбээр "Их өргөө” компаниа удирдаж буй аж.

http://www.bataar.mn/10067000


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.