АН-н бүлэг шаардлагын хариу өгөхгүй бол чуулганд оролцохгүй


 

АН-н бүлэг шаардлагын хариу  өгөхгүй бол чуулганд оролцохгүй

 

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан /ЖДҮДС/-ийн зээлийг шударга бусаар хуваарилсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д. Эрдэнэбат: ЖДҮДС нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны харьяанд байх хугацаандаа зээлийг ямар ч шалгуургүйгээр, улс төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн байна. Энэ явдал бүр хавтгайрсан. Хэвлэл мэдээллээр гарч буй нотлох баримтууд үүнийг гэрчилж байна. Тиймээс энэ төрлийн үйлдлийг таслан зогсоох шаардлага зайлшгүй үүссэн.

Тэдний хэлсэнчлэн ЖДҮДС-ийн зорилго гуйвж шударга бус, газар авсан хуваарилалт болсон гэдгийг онцлов. Арилжааны банк болон ЖДҮДС-ийн шалгуураар олгох ёстой сангийн хөрөнгийг ХХАА хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар олгож байсан. Гэвч МАН-ын нэр бүхий хэдэн гишүүд энэ асуудалд нэр холбогдсон.

Зээл авсан нэг гишүүнд дунджаар 950 сая төгрөгийг тус зээлийн бодлогоор олгосон. Тэдгээр гишүүдийг зээлд хамрагдахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж дээрх зээлд хамрагдсаныг сайт, сонин сэтгүүл хэвлэл мэдээллээр хэрэгслээр ил болсон хэмээж байв.

Үүнтэй холбогдуулан АН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагад "Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсвийг хэлэлцэх боломжгүй болж байна. Иймд яаралтай арга хэмжээ авч аравдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардаж байна. Дурдсан хугацаанд хариу ирүүлэхгүй бол АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй болж байна” гэж дурдсан байна.

 

Эх сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.