2013 онд орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг батласан билээ. Үүнээс хойш журамд хэд хэдэн өөрчлөлт орж өнөөдрийг хүрсэн. Ипотекийн зээл олгож байгаа эсэх талаар арилжааны банкуудаас тодрууллаа.
Манай улсад 10 гаруй арилжааны банкууд бий. Эдгээрээс Голомт банк орон сууцны 8 хувийн зээл олгож байгаа бол Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэрээтэй байгууллагуудын зээлийг олгож байгаа юм байна.
Харин хаан, хасбанкны хувьд уг зээлийг олгохгүй байгаа бөгөөд хасбанк санхүүжилт түр зогссон байгаа учир иргэдийн материалыг хүлээж авсан ч зээлийг шийдвэрлэх боломжгүй байгаа ажээ. Улаанбаатар хотын банк гэрээтэй барилгын компанийн барилгаас иргэд сонголтоо хийсэн тохиолдолд ипотекийн зээо олгох эсэхийг судлаж үзэж байгаа юм байна.
Одоогоор ихэнх банкууд санхүүжилт хийгдээгүй учир ипотекийн зээлийг олгохгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад "Ипотекийн зээлийн энэ оны эхний улирлын санхүүжилт болох 30 тэрбум төгрөгийг олгосон. Дараагийн санхүүжилт олгох тухайд бэлтгэл ажил хийгдэж байгаа" гэв.
Харин Монголбанкнаас Сангийн яамтай хамтран энэ оны нэгдүгээр улиралд 48.18 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд олгожээ.
Сэтгэгдэл