УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдүгээр сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр банкууд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой болсон билээ. УИХ-аар хууль батлагдсанаас хойш банк (11 банк)-ууд нийт 1,129 зээлдэгчид 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс 6 банк 300 зээлдэгчид 15.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ.
Сэтгэгдэл