Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, хөнгөлөлттэй зээл олгон дэмжих зорилгоор УИХ-аас жил бүр шаардлагатай төсвийг төвлөрүүлдэг. Тухайлбал, 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д улсаас төсөвлөж өгсөн. Гэвч сангийн сонгон шалгаруулалт ил тод бус, нууцлагдмал байдлаар явагдсан нь ЖДҮХС-ийн зээл хүрэх ёстой эздэдээ хүрэхгүй байгаагийн нэг илрэл болсон .
Энэ онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн санд 1034 аж ахуй, нэгж зээл авахаар хүсэлт гаргасан ч 134 АНН-д зээл олгосон. Эдгээрийн 122 АНН нь УИХ болон ЗГ-ын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн хувьцаа эзэмшигч компани байсан гэх. Гэтэл уг зээлд хамрагдах хүсэлтэй үйлдвэрлэгч нар зээлийг төсөлд тавигдах шаардлага хангаагүй гэх шалтгаанаар зээлийг хүртэж чадаагүй уджээ.
"Хэн хүссэнийх нь аваад байдаг зээл биш, шалгуур өндөртэй” гэх салбарын сайдын хэлсэн тайлбар зээл хэнийг дэмждэгийг харуулж байна.
ЖДҮХС-ийн зээл эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын томоохон компаниудын санхүүжилтийг сэлбэдэг хэрэгсэл болоод уджээ. УИХ-ын76 гишүүний 50 гишүүд нь дээрх зээлд хамрагдсан гэдгийг сөрөг хүчнийхэн мэдэгдсэн.
Тодруулбал,
1. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалын "Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн зээл
2. УИХ-ынгишүүн А.Болорчулууннь өөрийн эзэмшлийн "Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөгийн зээл
3. УИХ-ынгишүүн Г.Солтанөөрийн эзэмшлийн "Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан нь нийгэмд ил болсон.
4. УИХ-ынгишүүн Ж.Энхбаярын "Газар буудай” ХХК
5. УИХ-ынгишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын "Хүннү” ХХК
6. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Нүүдэлчин агрофирм” ХХК
7. Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэнстайл” ХХК гэх мэт.
Цаашдаа ч зээлд хамрагдах гишүүдийн нэрс нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Эсвэл зээл авсан уу гэх асуултад "аваагүй” гэх үгээр халхавчаа хийчихээд "энхийн цагаан тагтаа” мэт болоод үлддэг гишүүд ч бий.
Үйлдвэрлэгчдийн тоог дэмжих, ажилгүйчүүдийг ажлын байраар хангахад уг зээлийн мөн чанар оршино. Гэвч дээрх гишүүдээс хэн нь чухам үйлдвэрлэгчдийг нэмж, ажлыг байрыг өсгөж буй юм бол доо...
Сэтгэгдэл