Засгийн газрын харъяанд байдаг 21 санд шалгалт оруулна


Засгийн газрын харъяанд байдаг 21 санд шалгалт оруулна

 

ЖДҮХС-аас гадна Засгийн газрын мэдэлд байдаг 21 сан бий. Эдгээр сангуудын нэгэнд нь гэхэд жилд 700 тэрбум төгрөг эргэлдэж байдаг талаар өчигдөр мэдээлэл гарсан.

ЖДҮХС-аас Засгийн газрын хоёр гишүүн болон УИХ-ын гишүүн, албан тушаалтнуудын хамаарал бүхий компани зээл авсан нь мэдээлэл олон нийтэд ил болж шүүмжлэл дагуулаад буй. Энэ санг яамны мэдлээс гаргах ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч байна.

Тиймээс Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг өчигдрийн хурлаас гаргажээ. Ажлын хэсгийг дараагийн бүлгийн хурлаар байгуулах бөгөөд Засгийн газрын мэдэлд байдаг сангуудын үйл ажиллагааг шалгах юм байна.

Учир нь сангуудын ард дандаа хөрөнгө, мөнгө, санхүүжилттэй холбоотой асуудал байдаг учраас ийнхүү шалгалт оруулахаар болжээ.

Засгийн газрын харьяанд байдаг сангуудтай танилц.
 
  • Байгаль орчин, уур амьсгалын сан
  • Эрсдэлийн сан
  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • Дархлаажуулалтын сан
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  • Засгийн газрын нөөц сан
  • Нийгмийн даатгалын сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Соёл, урлагийг дэмжих сан
  • Боловсролын зээлийн сан
  • Тариаланг дэмжих сан
  • Улсын авто замын сан
  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  • Шинжлэх ухаан, технологийн сан
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  • Ирээдүйн өв сан
  • Төсвийн тогтворжуулалтын сан
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  • Инновацийн сан
  • Олон улсын хамтын ажиллагааны сан
  • Монгол судлалыг дэмжих сан
  • Засгийн газрын өрийн баталгааны сан
  • Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
  • Спортыг дэмжих сан
  • Эрүүл мэндийг дэмжих сан
  • Агаарын бохирдлын эсрэг сан гэх мэт сангууд байна.
 
Эдгээр сангуудын гол зорилго нь иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд оршдог гэхдээ иргэд ийм олон сан байдгийг мэдэхгүй, мэдүүлэхийг ч хүсэхгүй, шалгуурыг нь ч давдаггүй нь үнэн. Зорилтот иргэдэдээ хүрдэггүй, харин эрх мэдэлтэй том албан тушаалтнуудад мөнгийг нь хүүлэх боломж гаргаад байгаа тул шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.