Өвөл цаг хаяанд ирээд байгаа энэ үед агаарын бохирдлын асуудал монголчууд бидний "шүдний өвчин” болдог.
Үүнтэй холбогдуулан, Хүүхэд жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо танилцууллаа.
Тодруулбал, Тус хөтөлбөр 2018-2021 оны хооронд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад Монгол Улсын засгийн газрыг дэмжиж ажиллах юм байна.
Харин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ, "Монгол
Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардлагатай. Энэ хооронд хүүхэд, жирэмсэн эхчүүдээ утаанаас хамгаалах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Тийм учраас бидний хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өртөлтийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах байх болно” гэв.
Арга хэмжээний дараа бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч. Батаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Агаарын бохирдол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Онц байдал тогтоох ёстой гэсэн асуудал жил бүр яригддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс аливаа асуудалд хариу урвал үзүүлэх байдлаар биш харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг баримтлан ажилладаг. Тэгэхээр эхний ээлжинд урьдчилан сэргийлэх, хүүхэд, жирэмсэн эхчүүдээ утаанаас хамгаалах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай. Тиймээс бид эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмч эмнэлэгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх асуудалд Хүүхдийн Сангаас онцгой ач холбогдол өгөн ажиллаж байгаа.
-Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах хөтөлбөр яг ямар ач холбогдолтой хөтөлбөр вэ?
-Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр нь Хүүхэд жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэгдсэн хөтөлбөр. Энэ хөтөлбөр Улаанбаатар хотын сонгосон дүүрэг болон Баянхонгор аймагт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Сонгогдсон бүсэд амьдарч байгаа хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд чиглэж ажиллана. Ажлын үндсэн цар хүрээний тухайд гэвэл, эхний ээлжинд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажиллах, хоёрдугаарт, яг бодитоор агаарын бохирдолд өртөлтөөс сэргийлэх ажиллах ажил байгаа. Үүнд, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмч эмнэлэгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх асуудалд анхаарч ажиллана.
-Хөтөлбөр хэрэгжиж дуусах үеийн үр дүнг та яаж харж байна вэ?
-Дөрвөн жилийн дараа бид агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжиж байгаа аймаг дүүрэгт агаарын бохирдлоос шалгаалах өвчлөл, сөрөг нөлөөлөл байхгүй болно.
Сэтгэгдэл