НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан 2441 тоот тогтоолоор Ливи улсаас хууль бусаар нефть экспортлох эрхийг 2020 оны 2-р сарын 15 хүртэл хориглохоор шийдвэрлэжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2014 оны 2146 тоот тогтоолоор Ливийн засгийн газар болон усан онгоцны харьяалагдах орны зөвшөөрлийг авсан тохиолдолд тухайн онгоцыг шалган байцаах эрхийг гишүүн орнуудад олгосон юм.
2441 тоот тогтоолд холбогдох эрхийн хугацааг сунгаж, эдгээр зөвшөөрлийн эрх, холбогдох арга барил зөвхөн Ливиэс хууль бусаар нефть экспортлох буюу экспортлох оролдлого хийсэн усан онгоцны тээвэрлэх, барааг буулгахад зориулах юм байна.
Мөн 2441 тоот тогтоолоор НҮБ-ын мэргэжилтний багийн үүрэг гүйцэтгэх хугацааг сунгахаар болжээ. Мэргэжилтний багийн саяхан гаргасан шалгалтын тайланд, 2017-2018 оны хооронд Ливи 6 удаа хууль бусаар нефть экспортолсон хэмээн тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл