Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


 

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

 

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд энэ сарын 8-нд Монгол бахархлын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Засгийн газраас Пүрэв, Баасан гаригуудад бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргасан юм.

 Тэгвэл энэ сарын 8,9-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлэн, соёлтой оролцохыг тус албанаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.