Мерседес багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон Формула нэгийн 2018 оны улирал өндөрлөхөөс урьтаж, аваргын цомын болзлыг хангасан. Ингэснээр Британи залуу 5 дахь удаагаа дэлхийн аварга болж, энэ амжилтаараа Аргентины домогт тамирчин Хуан Мануэл Фанхиотой тэнцсэн билээ. Тэдний өмнө домогт Михайл Шумахер 7 түрүүтэй бичигдэж байгаа юм. Тэгвэл даваа гаригт Аргентины домогт нисгэгчийн гэр бүлээс Их Британийн сүпер одод нэгэн онцгой бэлгийг гардуулсан байна. Домогт нисгэгчийн том хүү II-р Хуан Мануэл Фанжио Льюис Хэмилтонтой уулзахдаа 1957 онд эцгийнхээ авч байсан аваргын цомыг гардуулсан байна. Энэхүү цом нь Аргентин нисгэгчийн 5 дахь түрүү байсан бөгөөд дараалсан 4 ялалтын сүүлийнх байсан юм. Харин энэ онцгой бэлгийн хариуд Британи эр өнгөрсөн жил Дэлхийн аварга болохдоо өмсөж уралдсан дуулгаа дурсгал болгон өгчээ.
Льюс Хэмилтон онцгой бэлгийн эзэн болов
2018/11/14 12:11
Сэтгэгдэл