Нийслэлийн шуурхай албаны 310005 дугаарын утсаар “Орон сууцны хороолол дунд уурын зуух ажиллуулж утаа гаргаж байна шалгаж өгнө үү” гэсэн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны баруун талд байрлах Эко констракшн ХХК-ийн барилгын хашаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар харуулын 4 байр, 3 түр сууц, агуулах, цайны газрын халаалтад түүхий нүүрс хэрэглэн халаалтын зуух ашиглаж байгаа нь Агаарын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.2 дахь /агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхыг хориглоно/ заалт, 18-р зүйлийн 18.1. дэх /Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна./ заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал/захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын 4.2 /Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд Агаарын тухай хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно./ заалтуудыг тус тус зөрчиж байна.
Иймд Прокурорын зөвшөөрлийн дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоон лацдаж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Сэтгэгдэл