Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал нар оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээлтийн үеэр хэлэхдээ "Жил бүр Монгол Улсын Засгийн газар, Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, нийслэлийн ЗДТГ зэрэг бүхий л салбарын байгууллагууд хамтран, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байгаа иргэн аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулдаг. Иргэд ч энэхүү арга хэмжээг хүлээдэг болжээ. Энэхүү үзэсгэлэнг зөвхөн жилд нэг удаа зохион байгуулах бус шинэ технологийн талаар шинэ мэдээлэл авах хүсэлтэй байна. Тиймээс БОАЖ, НЗДТГ хамтран гэр хорооллын бүсүүдэд шинэ техник, технологи дэвшил нэвтрүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран мэдээллийг төвүүдийг байгуулж байгаагаа дуулгахад таатай байна” гэж ярилаа.
Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 50 орчим аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл