ЖДҮ-ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлээд У.Хүрэлсүхийн ретинг суга өсөж байгаа. Түүнийг шударга үнэний дуу хоолой, элч мэтээр харагсад илт ихэссэн.
Гэвч энэ хүн өөрөө үнэхээр төрийг цэвэрлээд, Монголоо аврахаар нэр цэвэр хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт топор маань тэрбум хол гарсан хөрөнгөтэй чинээлэг нэгэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд хувиараа бизнес эрхэлж, хувьд ажиллаж байсан түүх үгүй.
2016 оны ХОМ
- Орлого: 119.9 сая
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 2.7 сая
- Автомашин: Mercedes Benz ML320- 1, Harley Davidson- 1, Lexus 570- 1, нийт үнэлгээ 284 сая
- Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, үнэлгээ 162 сая
- Үнэт эдлэл: 100 сая
- Хадгаламжин дахь дансны үлдэгдэл:1 тэрбум 756 сая
- Зээл: байхгүй
- Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 1072 ширхэг
Мөн сангуудын үйл ажиллагааг Сангийн яамны Санхүүгийн хяналт эрсдлийн үнэлгээний газар хариуцдаг. Яагаад сангийн яам ямарч гэмгүй мэт чимээгүй суугаад байгааг мөн тайлбарлаач.
Үүгээр зогсохгүй ЖДҮХС-аас зээл авсан гишүүддээ ямар хариуцлага тооцох гэж байна. Ингэж тэгэсхийгээд толгойг нь илээд өнгөрөөх гэж байна уу?
Эсвэл энэ хэддээ хариуцлага тооцож чадахааргүй шантаажтай, но-той нэгэн үү?
Сэтгэгдэл