ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Н.ЖАНЦАН ХОЁР САЯ ДОЛЛАРААР БУРХАН ХУДАЛДАН АВСАН УУ?


ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Н.ЖАНЦАН ХОЁР САЯ ДОЛЛАРААР БУРХАН ХУДАЛДАН АВСАН УУ?Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан бол насаараа төрийн ажил эрхэлсэн хүн. Гэсэн ч түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт зөвхөн цуглуулга нь л гэхэд даруй нэг тэрбум 250 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн байдаг. Тэрээр бас "Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо”-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

Гэвч энэхүү сонгуульт ажил нь түүнд зүгээр л халхавч болдог. Өөрөө хэлбэл тэр их мөнгөөр үнэлэгдэх хөрөнгийг энэ л халхавчаараа олж авсан байхыг үгүйсгэх аргагүй. Өөрийнх нь хэлснээр үнэт цуглуулгадаа цаг зав, мөнгө төгрөг огтхон хайрладаггүй гэх.

Бас хадгаламждаа ч 330 орчим сая төгрөгтэй. Тэгвэл бүх л насаараа төрд ажилласан гэх хэрнээ хаанаасаа ийм их хөрөнгө мөнгө цуглуулсан байх вэ гэдэг асуулт олны анхаарлыг зүй ёсоор татна. Эрхэлдэг бизнесгүй, ашиг орлого өндөртэй ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй. Гэсэн ч хэдэн тэрбумаар тоологдох асар их хөрөнгө цуглуулчихсан. Тэрбээр Монголын нэр бүхий нэгэн бизнесменээс хоёр сая орчим доллараар бурхан худалдан авсан бололтой. Хэрэв хоёр сая долларыг одоогийн ханшаар бодвол дөрвөн тэрбум 900 сая төгрөг болно.

Бүтэн жилийн орлого нь 63 сая төгрөг орчим боловч хаанаасаа бараг таван тэрбумыг гаргаад үнэтэй бурхан худалдаад авчихсан байж таарах вэ. Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс зөрсөн энэ их мөнгөн дүнг яагаад өдийг болтол шалгахгүй байгаа нь мөн л эрхгүй сонирхол татна. Тэрбум, тэрбумаар яригдах энэ их мөнгөний эх сурвалж, хаанаас үүсэл гаралтайг холбогдох байгууллагууд нь тогтоох биз.

Насаараа төрд ажилласнаараа бахархдаг Н.Жанцан Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас хүртэл багагүй хөрөнгийг асар бага үнээр авсан байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долду¬гаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3614 ширхэг дагалдах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан 600 сая төгрөгийн үнэлгээтэй "Россия" рестора¬ныг газрынх нь хамт 360 сая¬хан төгрөгөөр зарсан байдаг. Тэгвэл үүнийг худалдаж авсан цаад эзэн нь мөнөөх Үндсэн хуулийн цэцийн ги¬шүүн асан Н.Жанцан байх юм.

Н.Жанцан өмнө шалгаж болдоггүй бүрэн эрхтэй байсан. Цэцийн гишүүн гэх хамгаалалтад байсан. Тэгвэл одоо элдэв хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд нэр нь холбогддог Н.Жанцан нарын хүмүүсийг шалгаж эхлэх биз ээ.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://www.24tsag.mn/a/162974


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.