Өчигдөр АН-ын удирдлага хуралдан, У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулахыг санал нэгтэй дэмжихийг УИХ дахь АН-ын бүлэгтээ үүрэг болгосон билээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж буй ажээ. Ингэсэн ч Засгийн Газрыг огцруулах, эс огцруулах байр суурьтай бүлэглэлүүдийн хүч үндсэндээ тэнцүү хэвээр байгаа юм. Иймээс ч аль аль тал нь нөгөө бүлэглэлээсээ УИХ-ын гишүүн урвуулж, элсүүлэхээр идэвхтэй яриа хэлэлцээр хийж байна. Болзол нь мэдээж албан тушаал.
Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой хэлэлцээр явагдаж буй талаар эх сурвалж өгүүлэв. Тодруулбал Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж гагцхүү өөрийг нь Монгол Улсын Ерөнхий Сайд болгохыг зөвшөөрөх болзолтойгоор У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжиж болох юм гэсэн байж болзошгүй аж. Тэр ч бүү хэл Увс аймгийн гаралтай хоёр УИХ-ын гишүүний хамтаар Засгийн Газрыг огцруулахыг дэмжиж санал өгөх тухай ч яригджээ. Засгийн Газрыг огцруулах эсэхтэй холбоотой яриа, хэлэлцээрүүд үргэлжилж байна.
П.Энхмандах
Сэтгэгдэл