Билл Гейтсийн орлого багатай хүмүүст өгч буй баяжих санаа


 

Билл Гейтсийн орлого багатай хүмүүст өгч буй баяжих санаа

 

Билл Гейтс бол манай цаг үеийн хамгийн баян хүмүүсийн нэг. Хамгийн гол нь тэрбээр энэ их мөнгийг өөрийн ухаан, авьяас чадвараар олсон гэдгийг хүмүүс дурдах дуртай. Билл Гейтс үүний зэрэгцээ сайн үйлсэд нэгдэж, ядууралтай тэмцэхэд чухал хувь нэмрээ оруулдаг хүн. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд тэрбээр өдөрт хоёрхон долларын орлого олдог хүмүүст хэрхэн баяжиж болох тухай өөрийн санааг дэвшүүлжээ.

"Бүх орон, бүх нөхцөл байдалд тохирох нэг жор гэж үгүй. Ядуурал гээч зүйл дэлхийн өнцөг булан бүрт өөр өөр байх жишээтэй. Гэвч би сангийнхаа ажлын ачаар тахиа үржүүлснээр хэрхэн аврагдаж байгаа тухай олон тохиолдлыг олж харсан.

Би энэ талаар олон шинэ зүйл олж мэдсэн болохоор Сиэтл хотын хүүхдэд энэ нь жинхэнэ нээлт байсан гэдэгт итгээрэй. Харин одоо би тахианы ачаар нэн ядуурлаас гарч болно гэдэгт бүрэн итгэлтэй болсон” хэмээжээ. Тэрбээр өөрөө ядуу хүн байсан бол тахианы аж ахуй эрхлэх байсан гэжээ. Ингээд түүний энэ санааг дэлгэрэнгүй хүргэж байна.

  1. Тахиа нь онцгой арчилгаа шаардахгүйгээр амархан өсч үрждэг. Тахианы ихэнх үүлдэр газар дээр юу дайралдсанаа иддэг. Мэдээж тусгай тэжээлтэй байвал илүү үр дүнд хүрнэ л дээ. Тахианд гар доорхи материалаар жижигхэн байр барьж өгөхөд л болно. Бас хэд хэдэн вакцин хийлгэх ёстой бөгөөд тэдгээр нь тийм ч үнэтэй бус.
  2. Энэ бол маш сайн хөрөнгө оруулалт. Гараагаа эхэлж буй фермер маань ердөө л таван өндөглөдөг тахиатай байна гэж бодъё. Гурван сарын дараа 40 орчим дэгдээхэйтэй болно. Нэг тахиаг Баруун Африкийн үнээр буюу таван ам.доллараар зарлаа гэж бодвол энэ фермер жилийн хугацаанд 1000 орчим доллартай болно гэсэн үг.
  3. Хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй. Хоол тэжээлийн дутагдлаас болж жилд 3.1 сая хүүхэд амиа алдаж байна. Өндөг, тахианы мах бол ядуурлаас ангижирч, хүүхдүүдэд шаардлагатай уураг, бичил элемент, бусад тэжээллэг бодисоор хангаж болох хамгийн ашигтай хүнс.
  4. Эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлнэ. Дэлхийн олон оронд эмэгтэйчүүд одоо ч тэгш бус эрхтэй аж төрж байна. Тэд мөнгө олох, үйл ажиллагаа явуулах эрхгүй амьдардаг. Харин тахиа үржүүлснээр уламжлалыг эвдэлгүйгээр энэ нөхцөл байдлаас гарч болно.

Билл Гейтс энэ санааныхаа төгсгөл хэсэгт энэ асуудалд өмнө нь огт анхаарал хандуулж байгаагүйдээ харамсаж, дэлхий дахины өмнө ямар их асуудал байгаа, түүнийг шийдвэрлэхэд бид хэрхэн хол хөндий байсан тухайгаа ойлгосноо бичжээ. Тэрбээр "Инээдтэй байж магадгүй ч одоо бол би тахианд маш их дуртай болсон” хэмээсэн байна.

Дэлхийн хамгийн баян хүний олсон энэ санаа танд таалагдаж байна уу. Үнэхээр тахианы аж ахуй бүх хүнийг баян, амжилттай бизнесмэнүүд болгох болов уу.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.