Өнөөдрөөс банк хооронд 3 сая төгрөгийн гүйлгээг ямарч хүлээлтгүй шилжүүлдэг боллоо


Өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ ямарч хүлээлтгүй шилждэг болж байгааг Монголбанкнаас мэдээлсэн. Хуучин банк хоорондын гүйлгээ нэг сая төгрөг дотор хүлээлтгүй хийгдэж, харин нэг сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 2-3 цагийн хүлээлттэйгээр шилждэг байсан. Тухайлбал, 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан.

Тэгвэл өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ  хийхэд ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд дансанд мөнгө орохоор зохицуулж байгаа аж. Банк хоорондын гүйлгээг давхар Монголбанк хяналт тавьж ажилладаг ч гурван сая төгрөгийн гүйлгээг 3-4 секундын хугацаанд хянаж, гүйлгээ богино хугацаанд хийх боломжтой юм байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.