Монгол эцэг өвгөдийн маань захиас ерөнхийдөө "хүн л болоорой" гэдэг байж билээ.Хүүхэд байхдаа би дүгнэж бодолхийлэлгүйгээр "хүн болохгүй мал л болов"гэж мөчөөрхөдөгсөн. Нээрээ л хүн байх гэдэгт нь маш их юм агуулагддаг ажээ.
Хөрөнгөжлөө гээд луйваргүй, хамтарлаа гээд харгүй байх нь эдүгээн монгол нийгэмд маань их хэцүү болсон шиг байна.
Эр болж эхнэр авсан зарим эрчүүд маань ажиллах боломжгүй, луйвардах араншингүй тул гуцуухан шиг амьдралдаа гутарч хатуу дарсаар сэтгэлээ сэргээн ад болох нь их аж. Нөгөө хүн гэдэгт нь багтсангүй.
Зайлшгүй ажилтай байхын тулд дор нэгэнд бүр дор мэхийж бас л хүнээ алдсаар. Ёстой л мөстлөгийн үед амьдарч байх шиг байна даа ХҮНнүүд.
ХҮН шиг байх гээд харийг зоригсодын цуваа ихэссээр ХҮНгүй улс ,малгүй хот шиг хүйт даасан хар бууц хоцрох нээ.
Хөгжилтэй гэгдэх ,ХҮНийг хүн шиг байлгадаг гэх орнуудын учир юундаа байна вэ? Бусдаас илүү байгаль тогтолцоо ,буман хүнээс шалгарсан илүү ухаантнууд тэнд үнэндээ алга л байх шиг байх юм .Зөвхөн зөв тогтолцоо л байна.
ХҮН гэдгийг нь мэдрүүлсэн, хөгжүүлсэн, дайчилсан, хүмүүжүүлсэн тогтолцоо аж.
ХҮН та өөрөө нийгэмд бодитойгоор хир ажил гүйцэтгэж, баялаг бүтээж чадаж байна төдий орлого олох ёстой, их мөнгөөр их ашиг олж байвал илүү хувь өндөр татвар төлөх ёстой гэх мэт нь хууль юм.
Эрх тэгш нийгэм гэдгийг маш энгийнээр тайлбарлая л даа. Ихэнх хүмүүс баялаг бүтээж буюу үйлдвэрлэл, газар тариалан гэх мэтэд ажиллаж байж татвараараа төрийн зардал буюу өөрсдийнхөө нийгмийн харилцааны үйлчлэгч нарын цалинг бэлддэг. Цагдаа, эмч, хуулийн ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгч , төрийн ажилтан нарын гэсэн үг шүү дээ.
Нарийн мэргэжил боловсрол олохын тулд , бодитойгоор шинжлэх ухаанд сурахад зардал төлбөр ихтэй байхаас аргагүй. Төгсөсөн тохиолдолд цалин сайтай ажилтай байхыг нь зөв тогтолцоогоороо шийдээд өгсөн байдаг.
Нийгмийн хөгжилд хэн ямар мэргэжилтэн баялаг бүтээж байна тэр л өндөр цалинтай аж. Барилгачид, үйлдвэрт ажиллагсад гэх мэт шүү дээ.
-Ажлын орон тоо их байлгаж чадсанаар хүмүүст сонгох боломж ихэссээр хэн нэгнийг царай алдахгүй ХҮН байх нэг боломж энэ ээ. Нийгмийн халамжийг урьтал болгоогүй үйлдвэрлэлийг , бүтээгдэхүүн бүтээгчидийн эхний ээлжинд олшируулах бодлого барьдаг байх нь байна. Улс орныхоо нөхцөлд таарсан үйлдвэрлэлийг шүү дээ. Хэдэн жилын өмнө дэлхийг хамарсан хямралын үед Канада улс шинжлэх ухааны салбарлуугаа буюу экспортолдог шинэ сортын үр тариа, жимс, бордоо зэргийн шинэ бүтээлүүдрүү илүү төсөвөө нэмж буй байсан. Мөн мэргэшсэн ажилчидыг бэлтгэх, нөхцөлийг бүрдүүлэх дээр их анхаардаг.
-Ажлын хөлсний цагийн систем. Энэнд маш их учир байдаг. Хүн болгоны чадварыг цагаар үнэлсэнээр бусадтай барьцаж хойш суух биш өөртэйгөө тэмцэж эхэлдэг. Ингэснээр маш богино хугацаанд аль нэг салбар дээр маш сайн мэргэшсэн , өндөр гүйцэтгэлтэй, цалинтай ажилчин ХҮН үүсдэг. Жишээ нь 4 хүн байхад сарын цалинг нь ижил өгчихөд нэгнээсээ илүү хөдлөх нь алдагдал болж бодогдоод эхэлдэг аж.
Ингэж л өөрийгөө цаг минутаар хэмжээд эхлэхээр хоол ундаа тааруулах, бие бялдарын хөгжүүлэх дээр санаачлага, шаардлага үүсдэг байх нь. Мөн ажил солиод туршлага мэргэшил суухгүй яваад байхаас ч сэргийлдэг. Нөгөө архи дарс зугаа цэнгэл багасаад явчихна байна шүү дээ. Зөв нийгмийг бүрдүүлэгч нэг эс ингэж ХҮН болдог байх нь .
ХҮН-үүсын орлогоос авах татвар.
- Ойролцоогоор Канадад хувь хүн жилд 20 орчим мянган $ оос дээш орлого олсон бол татвар төлөх естой болж 20 % орчим хувиар төлнө. 40 мянгаас дээш бол 30% , бүүр өндөрсөхөд 40%, 60% болдог. Мөн цалингийн доод хэмжээг тогтоож өгсөн байдаг. Таньд илүү чадамж боломж байгаа тул жоохон илүү нийгэмдээ төлөх ёстой гэсэн зарчим. Нөгөө талдаа чадамж жаахан тааруу, тэрхэн үед боломжгүй, өвдсөн нэгэндээ татвараараа дамжуулж илүү тусалж байна гэсэн утга ч байдаг. Энэ нь 20 мянгаас доош орлоготой иргэддээ халамжийн мөнгө өгдөг. Хүний амьдрах зардалыг дөвшинг тэгж тогтоогоод дутсан зардалыг улс нөхөж өгнө гэсэн үг.Боломжгүйгээсээ болж хэн нэгнээс гуйлга гуйх,нүүр тал засах энэ тэрийг нь үгүй болгож ХҮН байлгаж байгаа нь тэрээ. Тэглээ гээд ажиллахгүй 20 мянган доллараа аваад хэвтээд байя гэсэн хүмүүс бараг байдаггүй нь сонирхолтой. Өөртөө бардам байх нь ХҮН гэдгийг ойлгосон доо л тэр шүү дээ.
Ингэж Хүнээ хүн шиг байлгадаг нийгэмд шудрага ёс,эрүүл хуулын тогтолцоо, эрүүл удирдлага байдаг ажээ.
Тийм нийгэмд ажиллаж амьдарч байгаа, амьдарч байсан хүмүүс ихэнх нь өчүүхэн шунал, их орлого, худлаа алдар нэр ,шалтгаангүй бэлэг, шаардлаггүй хэргэлээнд дургүй байдаг.
Тийм л нийгмийг мэдэрсэн хүмүүс тийшээ л эх орноо аваачихаар эвлэлдэн нэгдэж, эрс түргэнээр, Монгол улсынхаа өөрчлөлт шинэчлэлд оролцох цаг ирсэн байна.
Сэтгэгдэл