Нэймар бэртэл авчээ



Нэймар бэртэл авчээ

 

Францын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүлэгч баг болох "ПСЖ” ойрын хоёр тоглолтод гол тоглогч Нэймаргүйгээр оролцох гэнэ. Бразилийн хөлбөмбөгчин залуу "Бордо” багтай хийсэн тоглолтод бэртэл авсан аж. Тоглолтын 57 дахь минутад Нэймар талбайг орхисон юм. Нарийвчилсан шинжилгээгээр түүний бэртлийг тогтоожээ. 

Нэймар Бразилийн шигшээ багийн төлөө тоглож байгаад бэртэл авсан бөгөөд "Бордо”-той тоглох үеэр түүнийгээ сэдрээсэн гэнэ. Ямар ч байсан тэрбээр ойрын хоёр тоглолтод оролцохгүй бөгөөд Аваргуудын лигийн ээлжит тоглолтод талбай дээр гарах магадлал өндөр байгаа аж. 
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.