Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдлаа


Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдлаа

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрт анх удаа ард иргэдэд нээлттэй хуралдлаа.

Тус хуралдаан Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн шилжих үлдэгдлийг хэлэлцэн баталлаа.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2/2 дугаар тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн жагсаалтад орлогод нийцсэн орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл шүд гэсэн 3 хөтөлбөрийг нэмж орууллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Төлбөрийн хэмжээ багасгах тухай” 2018 оны 42 дугаар тогтоолыг хэлэлцэж Даланзадгад-Цогтцэций чиглэлийн 59.6 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлэх зорилгоор элс, хайрга ашигласны төлбөрийг зам барих зориулалтаар 1 жилийн хугацаанд 65 хувиар бууруулан ашиглуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 78 дугаар тогтоолыг, “Ойжуулалтын ажилд хандив өгөх тухай” 2011 оны 79 дүгээр тогтоолыг, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Монгол гэр ажиллуулах журам батлах тухай” 2018 оны 24 дүгээр тогтоолыг, “Бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах худгийг сонгох, өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах аймгийн жишиг журам батлах тухай” 2018 оны 27 дугаар тогтоолыг, “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг ашиглах журам батлах тухай” 2018 оны 28 дугаар тогтоолыг тус тус хэлэлцэн баталлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч Л.Батбаатарын хүсэлтийг үндэслэн Л.Батбаатарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, Тэргүүлэгчээр Төлөөлөгч, Эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдыг сонголоо.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Саусгоби сэндс” ХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээний тухай, “Авто зогсоолын цогцолбор” байгуулах ажилд дэмжлэг үзүүлж түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс чөлөөлөх эсэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.