Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра хуримаа хийжээ


 

Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра хуримаа хийжээ

 

Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра, АНУ-ын дуучин Ник Жонастай энэ сарын1-ны өдөр Энэтхэгийн Жодхпур хотын "Umaid Bhawan Palace” зочид буудалд хуримаа хийжээ.

Жүжигчин Приянка Чопра хуримын ёслолдоо 22 метр урттай цагаан даашинз өмсчээ. Хосууд 2016 оны есдүгээр сард танилцсан бөгөөд өнгөрсөн зун сүй тавьсан байна. Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра 36, дуучин Ник Жонас 26 настай юм. Приянка Чопра 50 гаруй кинонд тоглосон, Болливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчдийн нэг бөгөөд 2000 онд Дэлхийн миссээр шалгарч байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.