Жүжигчин Б.Хулан "Х ТҮЦ" продакшнаас өрх тусгарласнаас хойш дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орсон билээ. Нуруулаг, царайлаг, авьяаслаг жүжигчин бүсгүйд киноны санал ч тасралтгүй ирдэг гэсэн.
Ихэвчлэн өндөр залуустай хамтран тоглодог тэрбээр саяхнаас "алтан" партнёроо олжээ. Тодруулбал, түүний гар нийлсэн хамтрагчаар жүжигчин Б.Анхбаяр тодроод байгаа аж.
Тэдний хувьд "Ээж ээ, надтай гэрлээч" кинонд хамтран тоглосон билээ. Тэд тун удахгүй бас нэгэн кинонд хамтран тоглох гэж байгаа сурагтай.
Сэтгэгдэл