Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн нь ЭЕШ өгнө


 

Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орох юм.

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зургаадугаар сард зохион байгуулна. Шалгуулагчийн Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноо бүхий батламж хуудсыг хүн бүрт өгөх аж. Энэ батламж хуудас нь хоёр жил зургаан сарын хугацаанд хүчинтэй байх юм.
 
Монгол хэл, бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагаас эхэлж дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.