ХОЛЛИВУДЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХАРАМЧУУД


ХОЛЛИВУДЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХАРАМЧУУД

 

Гар чанга байна гэдэг хүний хамгийн таагүй араншингийн нэг. Зүгээр ч нэг хэмнэлттэй биш, харин харамч байх нь хамгийн муухай зан юм.

Бид алдартнуудыг ихийг олдог, олсныхоо хэрээр хандив тусламж өгдөг, өгөөмөр хүмүүс гэж ойлгодог. Гэтэл тэдний дунд таван зоосон дээрээ татганадаг нөхөд олон бий.

Женнифер Лопес

 

7e249c510ee15a9e86024a0fe2d03e81 Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Эелдэг сайхан төрхтэй, тоймгүй алдар нэртэй ч тэр бол яах аргагүй харамч хүүхэн. Тэрбээр Бен Аффлектай уулздаг байхдаа нэгэн удаа казинод орж л дээ. Казинод Аффлек мөрий тавин 10 000 гаруй доллар хожсон байна. Баярласан жүжигчин эр дилерт 500 долларын шан харамж хайрлатал Жей Ло уурсан босч ирээд өгсөн мөнгийг нь шүүрэн авч, оронд нь 50 доллар сарвайжээ. Үүнээсээ болоод нэр хүндгүй болсон юм.

Виктория Бекхэм

 

62726583ee8045fe545cd546d3c26517 Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Алдарт хөлбөмбөгчний эхнэр ч бас хорголоо тоолсон харамч. Тэрбээр үйлчлэгчид цайны мөнгө үлдээдэггүй. Түүнчлэн стилистүүдэд мөнгө төлдөггүйгээрээ алдартай. Нөхөр, хүүхдүүдээ ч эрхлүүлж, хүссэн юмыг нь авч өгдөггүй. Зөвхөн баяраар л дурсгалын зүйлс худалдан авч өгдөг.

Гвинет Пэлтроу

 

5dc2be4be4e72f22b5d16f31147de7bd Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Цайны мөнгө үлдээж үзээгүй алдартай. Түүнд үйлчилж байсан нэгэн зөөгч "Тэр зүгээр ч нэг харамч бус, хамгийн харамч хүүхэн. Цайны мөнгий ч зөв тооцож чаддаггүй мэт сэтгэгдэл төрсөн” гэжээ.

Бритни Спирс

 

73a2307d25beda1f09a19b139be96a5e Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Цайны мөнгийг бас эсэргүүцэгчдийн нэг. Тэр ч бүү хэл хоолныхоо мөнгийг төлөхгүй гэж рестораны ажилчидтай хэрүүл хийдэг.

Мадонна

 

683c7f77b5026229f8398d5e42a4615c Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Сайн үйлсийн аянд оролцож байгаа харагддаг ч Мадонна маш харамч. Багийнхан болох дууны найруулагч, стилистүүд, дуу бичлэгийн ажилтнууддаа цалин мөнгө тооцох болохоор хорголоо тоолж гүйцдэг.

Мик Жаггер

 

5a1c7640e49a96803afa1f10801d5862 Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Харамчийн туйл гэвэл зохих хүн. Тэрбээр салфетка, тооцооны хуудсанд гарын үсгээ үлдээчихээд л гараад явчихдаг. Рестораны ажилтнууд хэзээ нэгэн цагт энэ гарын үсгийг нь зарж, их хэмжээний мөнгөтэй болно гэдэгт итгэдэг. Хүүхнүүдийг ч баярлуулахдаа муу. Түүнтэй дотно харьцаатай явсан бүсгүйчүүд дуучин эрийг бэлэг, сюрприз барихдаа муу, өгөөмөр нэгэн биш гэж гомдоллодог байжээ.

Жессика Паркер

 

fdd6f67c467b4eea673c1874cc4dcb03 Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Орон гэртээ бол хамт амьдарч байгаа хүн нь тэвчихийн аргагүй. Өрөө өрөөгөөрөө явж, гэрлээ унтраасан эсэхийг байнга шалгана. Бас хэн хэдий хэмжээний ус хэрэглэсэн, хэн юу авсан зэргийг байнга хянана. Тэр ч бүү хэл хямдарсан бараа, эсвэл хямдхан дэлгүүрээс л юм худалдаж авдаг.

Usher

 

9e4d6fbbba3fa0783c34d5c3b358451e Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Рэп дуучин тэрбээр хоолныхоо мөнгийг төлөх дургүй. Өөрийг нь даана гэсэн тохиолдолд л хоолонд орохыг хичээдэг.

Пол Маккартни

 

7622fc86f3c57bd97af42e6b65dc913e Холливудын хамгийн алдартай харамчууд
 
 
 

 

Баяруудыг байнга мартаж, хүмүүст бэлэг өгөхгүйг хичээдэг. Туслахуудаа ихэвчлэн шар айргаар нь дайлж, мөнгө төлөхгүйг хичээдэг.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.