Монголын хамгийн "том боовны” үйлдвэрийн эзэн бол "Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл. Өег, тослог боовоо шарахаасаа илүүтэй улс төрийн халуунд тогоонд чануулахыг хүссэн боловч бүтэлтэй болдоггүй мань эр жил бүр зургадугаар сарын 1-нд "Боовны баяр” хийдэг уламжлалттай. МАН-ын элдэв хуралд идэвхитэй нь аргагүй сууж харагддаг, янзын донжтой зангиа, хувцсаар гангарах дуртай С.Түмэнгэрэл мөн л өнөө цагийн бизнесмэнүүдээс дутах юмгүй нарийн нэгэн гэх нь бий. Нарийн байх нь тийм ч буруу зан биш боловч мөнгөтэй л бол хоншоортой, нүжигтэй байвал зохих мэт бодолтой хүмүүст бол энэ араншин хамгийн муухай зүйл юм.
Буриад гэргийтэй, гэргийгээсээ гурван сайхан охинтой тэрбээр том зээ хүүдээ нугасгүй гэж байгаа. Харин хүргэдээсээ илүү охиддоо л хамгийн итгэдэг тэрбээр компаниа том охин Т.Гэрэлтуяагаараа удирдуулдаг гэнэ лээ. Харин аавтайгаа л баяр наадмаар явж харагддаг бага охин нь өдгөө нөхөрт гарч байгаа бололтой ийм нэгэн залуутай их хотын залуусын ёолконд ихэмсэг нь аргагүй ирж харагдсан. Буриад бүсгүйчүүдийг халуухан л гэдэг юм билээ. Халуухан буриад ээжийн охин мөн л хачин халуун байдаг байлгүй дээ. Ийнхүү Монголын хамгийн том "боовны эзэн” С.Түмэнгэрэл шинэ хүргэнтэй болж, хүргэдүүд нь хүрээгээ тэлсээр байна.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=15626
Сэтгэгдэл