П.Анужин Mint баарны эзэн Э.Нандинзүрхтэй амьдарч байна


Саяхан нийслэлд Mint night club  гээч баар мэндэлсэн. Home plaza-гийн дээд давхарт байрлах Mint club-ын цаад эзэн нь хэдэн жилийн өмнөөс монголчуудыг архи, вискигээр "угжих” ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Э.Нандинзүрх гээч эрхэм. Бизнесийнхний дунд CRM-ийн захирал гэхээс илүү гольф сайн тоглодог, гунхсан хүүхнүүдийг урдуураа зүгээр өнгөрүүлдэггүй гэдгээрээ зартай эр гэж байгаа. Үүнийгээ ч нотлох гэсэн шиг мань эр хэдэн сарын өмнө хөтлөгч П.Анужинтай жиг ургуулж, жигтэйхэн "романчигласан” биш экс амрагт нь гардуулаад бөөн хэрэг мандааж байсан удаатай. 
 
П.Анужин Mint баарны эзэн Э.Нандинзүрхтэй амьдарч байна
Газар дээрээ гардуулсан хоёрын ачаар Зайсангийн нэг хотхон тэр чигээрээ нойрноос сэрч, цагдаагийнхан дуу, дохио хангинуулж ирээд амьд шоу гээчийг жинхэнэ утгаар нь үзүүлсэн гэдэг. 
Тэгвэл энэхүү шуугианы ачаар Э.Нандинзүрх, П.Анужин нар хамтын амьдралаа эхлүүлсэн гэнэ. Ганцхан шөнийн дотор 100 сая төгрөг олдог гэгддэг Mint баарны эзэнтэй амьдарч буй П.Анужинг даруухан царайлчихаад олон айл гэр үймүүлдэг, нас намбандаа байдаггүй хүүхэн бололтой гэж гадуур жиг жуг хийдэг нь аргагүй л үнэний ортой бололтой.
 
http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14502

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.