Өчигдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)
хуралдаж, Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг
огцруулах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн.
АН ийнхүү МАН-ыг
Засгийн газраас хөөж гаргаад өөрсдийн хууль бус хүч түрэх үйл
ажиллагааг сэргээж сонгуулийн бэлтгэлээ эхлүүлээд байна. Уг нь тухайн
аймаг, сум, дүүрэгт аль нам олонхи болно тэр нь Засаг даргаа томилоод
явдаг хууль, журамтай ч АН-ынхан үүний эсрэг зогсдог.
Тэд дээд
шатны удирдлага нь батламжилдагийг ашиглаад олонхийн дэмжлэгийг
цөөнхийн дарангуйллаар солихоор уухайлсаар байгааг үйл явдлууд
харуулсаар байна.
Өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулиас
хойш АН-ынхны орон нутагт хийсэн хууль бус үйлдлүүд хязгаараа дахин
алдаж байна. Үүний нэг нь энэхүү Дарханы явдал.
Мөн үүнтэй
зэрэгцээд Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнг нэгэн сумынх нь
засаг даргын хамт шүүхээс хууль зөрчин томилогдсон хэмээн буруутгажээ.
М.Бадамсүрэнг төрийн албанд ажилласан жил нь засаг дарга байх хэмжээнд
хүрээгүй гэсэн бололтой юм.
Тэгвэл АН-д ч төрийн албанд
ажилласан жил нь хүрээгүй гэгдэх нөхдүүд засаг даргын алба хашиж байгаа
тохиолдол цөөнгүй. Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайханыг яг
ийм шалтгаанаар анхан шатны шүүх ажлаас нь чөлөөлсөн ч дээд шатны шүүх
нь асуудлыг буцаасан.
Харин энэ удаа хоёр жил гаруй бужигнаж
байж арайхийж Засаг дарыг суудалд очоод 6 сар болж байгаа М.Бадамсүрэн
уг суудалдаа Д.Жаргалсайхан шиг үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй болоод
байна.
Тэд мөн аймаг, дүүргийн засаг даргын суудлыг булааж
авахдаа өөрийн талд урвах нөхдүүдийг олж, улмаар тэднийг түр зуур бүх
юмаар тэтгэдэг аргатай. Энэ удаад Дархан-Уулын аймгийн дарга нарыг
огцруулахдаа МАН-ыг 10 нөхрийг урвуулсан аж.
Ингээд шинэ
Засаг даргаар МАН-ын гишүүн А.Энхболд гэгчийг тэргүүлэгчдийн 100 хувийн
саналаар сонгосон юм байх. Харин ИТХ-ын АН-ын бүлгийн дарга
П.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгосон гэнэ.
Энэхүү хуралд Дархан-Уул аймгийн ИТХ-ын нийт 31 гишүүдээс МАН-ын 10,
АН-ын 9, МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн 2 нийт 21 гишүүн нь оролцсон
хэмээнэ. Ийнхүү ажил үйлс нь өөдрөг яваа аймаг орон нутагт улстөржилтийг
гааруулж байгаад унагаж авдаг арга энэ удаа дахин хэрэглэгдэж байгаа
нь энэ бололтой.
Гэхдээ адгийн зарга 10 хоног гэгчээр засаг
дарга огцруулсан гэх хэрэг ингээд л дуусчихгүй байх. Хүчтэй сөрөг хүчин
болохын хувьд МАН-ынхан энэ удаа дээгүүр хэмжээнд шахалт үзүүлэх нь
тодорхой.
Ер нь сүүлийн хоёр, гурван жилд иймэрхүү будлиан орон
нутагт их гарч байгааг дахин нэг сануулья. Дундговьд гэхэд МАН ялсан ч
АН-ынхан хууль зөрчөөд өөрийн хүмүүсээ дарга болгочихсон. Энэ явдал
мөн Говьсүмбэр аймагт ч давтагдаж АН-ын ялагдсан нөхдүүд зайгаа тавьж
өгдөггүй хачин жигтэй явдал болж байгаа.
Тэгэхээр АН-ынхан муу
дээр муухай, муухай дээр улцан гэгчээр дээрээ суудлаа олохгүй байж,
доогуур бас гүйдлээ олохгүй байдлыг дэмжсэнээс улс орон эдийн засгийн
хямралд орж өнөөгийн байдалд хүрснийг дахиад л хэлье.
Г.Самбаа
gereg.mn
Сэтгэгдэл