Мадонна Брэд Питттэй унтсандаа Жолигоос уучлалт гуйлаа


Мадонна Брэд Питттэй унтсандаа Жолигоос уучлалт гуйлаа Нэрт дуучин Мадонна  reddit.com цахим хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ шууд чатаар ярилцжээ. Шууд чатлах үеэр Мадонна нэрт жүжигчин Брэд Питттэй нэгэн оронд хамтдаа унтсан тухайгаа ярьсан байна. Гэхдээ зөвхөн зүүдэндээ гэнэ. Энэ үгийнхээ төлөө мөн Анжелина Жолигоос уучлалт хүсчээ.

"Брэд бид хоёр хамтдаа амьдарч байлаа. Бас бидний орон дотор нэгэн цагаан арьст бяцхан хүү эрхэлж байсан" гэж Мадонна өгүүлснээ "Уучлаарай, Анжелина. Энэ зөвхөн зүүд байсан юм шүү" гэж хэлжээ.
Мөн ярилцлагын үеэр Мадонна нэгэн сонирхолтой сэдвийг хөндсөн нь 55 насных нь төрсөн өдрөөр түүнд бэлэглэсэн зүйл байв. Төрсөн өдрөөр нь түүнд эрэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй марихуан татдаг урт гаанс бэлэглэсэн юм байна. Энэ мэтээр Мадонна шүтэн бишрэгчидтэйгээ тун илэн далангүй чаталжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.