Манай улсын хувьд зам тээврийн ослоор
амь насаа алдах явдал тахлын хэмжээнд хүрээд байгаа. Тиймээс өнгөрөгч
2015 оны есдүгээр сард Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын
ажиллагааны уулзалтын үеэр КАРЕК-ийн гишүүн орнуудын тээврийн
коридоруудын аюулгүй байдлыг хангах, 2020 он гэхэд зам тээврийн ослоор
нас барагсдын тоог 50 хувь хүртэл бууруулах зорилго тавьжээ.
Өнөөдрийн байдлаар жилд нас барж буй иргэдийн үхлийн шалтгааны 40 хувийг зам тээврийн осол эзэлж байгаа гэх судалгаа бий. Харин ЗЦГ-аас өгч буй мэдээллээс үзвэл жил ирэх бүр автозамын осол нэмэгддэгийг харж болно. Мөн өнгөрөгч онд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээндявж байгаа автобусны жолооч нар 517 онц ноцтойзам тээврийн осол гаргаж, хэргийнулмаас есөн хүнамь насаа алдаж, 319 хүн бэртэж гэмтсэн тоо баримт байдаг.
Манай улс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс яг хагас жилийн нүүр үзэж байна. Дээрх хууль хэрэгжсэнээр авто машины ослоор амиа алдагсдын тоо буурсан эсэх талаар ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Х.Одбаяр "Энэ төрлийн зөрчил буурсан үзүүлэлттэй гарсан. Өмнөх оны есдүгээр сард 2500 жолооч журамлагдаж байснаа өнгөрсөн сард 1551 болж, үндсэндээ 40.2 хувиар буурсан. Цаашид хэргийн гаралтыг бууруулах арилгах зорилгоор гудамж, замд зөвхөн Замын цагдаагаас л гэхэд 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн бүх замыг 100 хувь гэж авч үзвэл хүний хүчээр үндсэндээ 20-30 хувийг нь л хяналтдаа байлгаж чадаж байна. Харин дээрх хэрэг зөрчлүүд иргэд жолооч нарын хариуцлагагүй байдлаас үүсч байна” гэлээ.
Б.Болор
bataar.mn
Сэтгэгдэл