Хэдэн долоо хоногоор үргэлжилсэн зах зээлийн хэлбэлзэлтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн сан буюу Төв банкнаасаа бодлогын хүүгээ өсгөж байгаагаа зогсоохыг хүссэн. Гэвч АНУ-ын төв банк эсрэгээр нь бодлогын хүүгээ өсгөлөө.
Лхагва гарагт гаргасан энэ шийдвэрээр АНУ бодлогын хүүгээ он гарснаас хойш дөрөв дэх удаагаа өсгөж, төв банкны зээлийн хүү 2.25-2.5 хувьд хүрч байна. Ингэснээр АНУ-ын зах зээлд том хөдөлгөөн орно гэсэн хүлээлт байгаа юм байна.
АНУ-ын эдийн засагт тэлэлт үргэлжилж байна гэж байгаа ч үнэт цаас, бондын үр ашиг нь ихээр унаад байна гэж зарим хэвлэл дурдаж байна. Зарим эдийн засагчид ч АНУ-ын эдийн засаг ирэх онд удааширна гэж харж байна.
Үүнтэй холбоотойгоор Холбооны нөөцийн сан бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөж, үнэт цаасны багц нэр төрлөө бууруулахгүй гэдгээ илэрхийлснээр бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг боомилж болзошгүй гэж худалдаачид санаа зовниж байна.
Энэ тухай Холбооны нөөцийн сангийн дарга Жероми Повел “Төв банк цаашид баланс, тайлан тэнцлийг сар бүр 50 тэрбум доллараар барьж тэнцвэрүүлэх болно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл