АТГ-ын өнгөрсөн долоо хоногт ээлжит баривчилгаагаа хийжээ. Өнгөрсөн долоо хоногт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг баривчилсан гэх мэдээлэл гарав.
Харин АТГ-аас энэ мэдээллийг лавлахад "БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа. Г.Нямдавааг цагдан хориогүй, харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа" гэв.
Салбарын яамнаас энэ талаар тодруулахад "Ажлаа зүгээр хийгээд явж байсан, баривчилсан эсэхийг сайн мэдэхгүй байна" гэв.
БОАЖЯ бол хэзээнээсээ хулгай нүүрлэсэн газар. Хятадуудын 80 вагон самрын хэрэг, БОАЖЯ-ны нөөцийн газрын дарга Даваасамба150 сая авлига авч байгаад газар дээрээ баригдсан. Тусгай хамгаалалт бүхий Богд уулын ойр орчмын газрыг жижиглэн зарсан. Кувейтын Засгийн газрын газраас өгсөн 1.3 сая ам.доллар Банк бус санхүүгийн байгууллагын дансаар ороод ор сураг үгүй болов. Олон тооны шонхор шувуу хилээр гаргасан. Олон тооны аргал, угалз алах зөвшөөрөл дамлагдан зарагдсан гэх мэдээлэл удаа дараа гарч байсан юм.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл