Эртний Ромын хотоос морины шарил илрүүлжээ


Эртний Ромын хотоос морины шарил илрүүлжээ

 

Эртний Ромын Помпеи хот буюу одоогийн Италийн Наплес хотоос гурван морины шарилыг археологичид олж илрүүлжээ. Помпеи хот нь 2000 орчим жилийн өмнө “Везувий” галт уулын дэлбэрэлтээр сүйрсэн юм.

 

Морьдын нэгийг хазаарлаж, бор арьсан эмээл тохсон байсан бөгөөд уг морины эзэн генерал юм уу армийн өндөр албан тушаалтан байсан байх магадлалтай юм.

 

Археологичдын таамаглаж буйгаар, морины эзэн галт уулын дэлбэрэлтээс зугтахын тулд морио бэлдсэн байж магадгүй бөгөөд армийн өндөр албан тушаалтны морины шарилыг илрүүлэх нь маш ховор тохиолддог ажээ.

 

Мэргэжилтнүүд цаашид галт уулын дэлбэрэлтийн үеэр болсон үйл явдлын талаархи баримт нотолгоог илрүүлэхээр ажиллах юм байна. 

 

РОМ. /NHK/.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.