Өөртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй


Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Автобусанд ороод л хэрүүл тэмцэл хийдэг иргэд байсаар л байна. Өглөөнөөс авхуулаад хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртөө ямар байх нь тодорхой. Нийгмийн харилцаанд орж байгаа хэн ч болов бусдын эрхийг хүндэтгэж, биеэ зөв авч явах соёлд суралцах ёстой. Тэр тусмаа хөдөөнөөс орж ирсэн хүмүүс үүнд маш сайн суралцах хэрэгтэй. Ажил, сургууль, нийтийн тээвэр, олон нийтийн газар, гэр орон, нийтийн эзэмшлийн газар гээд хаана ч болов иргэдийг дараах зүйлс бухимдуулдаг. Тийм болохоор тэдгээр иргэд ийм асуудал аль болох гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй юм.  

1.Олон нийтийн газар чангаар ярих

Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж. Ялангуяа утсаар чанга ярих, хэн нэгнийг зандрах, хашгичих хараах, хов жив ярих, хүн муулах, худлаа ярих, онгирч сагсуурах нь бусдыг стресст оруулдаг

2.Хаалга тэгнээд зогсох
Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог. Хүний чөлөөтэй орох, гарах боломжийг хаачихдаг. Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй. Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг

З.Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах
Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг. Наад захын жишээг дурдахад хамт ажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өгөхгүй “мартчихдаг”. Жижиг зүйл мэт. Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч

4.Чалчих
Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа.Гэвч хүн бүхэнд л өөрт тохиолдсон тааламжгүй явдал, гэр бүлийн асуудал, өвчин зовлонгоо яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг

5.Дугаар үүсгэх
Дэлгүүр эсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч болон бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүүс орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг. Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэ цэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлана сууж шалгаах нь ард буй хүмүүст тань хэрэгцээгүй хүлээлт үүсгэж бухимдуулдаг. Эсвэл хэдхэн хүн байхад дундуур нь ёс мэт дайрч бужигнуулах. Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал

6.Олон нийтийн газар, байр орц, хонгил талбайд хогоо хаях
Өглөө гэрээс гарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг. Агаарын бохирдолд мөн нөлөөлнө. Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнг өөрт оргож, орчныг цэвэрлүүлдэг. Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна

7.Байнга юм гуйх
Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг. Тэд цаг зүүдэггүй (бусдаас лавладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух, тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөг гуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг. Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцах нь стресст оруулахаас цаашгүй

8.Бусдын орон зайд халдах
Чөлөөтэй явах зам байсаар байтал бусдыг түлхэж, цохиж, түлхэж, мөргөлдөж, хөл дээр нь гишгэж явдаг хүмүүс байдаг. Тэдэнд бусдын нэр төр ер хамаагүй. Иймэрхүү авиртай хүн бусадтай хэвийн харьцах чадваргүй байдаг. Харьцагчийнхаа хувцасны товчийг эргүүлж оролдох, чихэнд шивнэх, нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнаас нь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй. Энэ нь мөн л бусдын орон зай, ая тухтай байхад саад болдгийг санаарай.

Орчуулсан Ж.Батдорж

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.