Манай улсын бэл бэлчинтэй хүмүүс хийгээд төрийн албан хаагчид гаднын оронд очиж казино тоглосон гэсэн мэдээлэл үе үе гардаг. Энэ удаа Төрийн албан хаагчийн казино тоглож байгаа бичлэг интернетэд байршиж, олон нийтийн цахим сүлжээгээр шуугиан дэгдээлээ.
Уг бичлэг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэнгийн казинод тоглож байгаа бичлэг юм. Хувийн мөнгөөр хууль зөрчилгүйгээр казинод тоглох нь тухайн хүний эрх. Гэтэл төсвийн цалингаар амьдралаа залгуулдаг төрийн ажилтан албан хаагч улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед ямар мөнгөөр мөрийтэй тоглож байгаа нь ойлгомжтой. Улсын мөнгийг ингэж үрэн таран хийж болохгүй гэсэн байр суурьтай иргэд олон байна.
Сэтгэгдэл