Монголын төр та нарын тоглож, зугаацдаг газар уу?


Монголын төр та нарын тоглож, зугаацдаг газар уу?

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг улираан томилох саналыг АН-ын бүлгээс гаргасан. Улмаар санал хураалт явуулах мөчид АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж өөрийн нэрийг дэвшүүлж байгаагаа зарлав. Үүний дараа санал хураалтаар АН-аас нэр дэвшүүлсэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нэг хүний саналаар Ш.Түвдэндоржид ялагдаж орхих нь тэр. Өөрөөр хэлбэл өөрийн нэрийг намын бүлгийн шийдвэрийг зөрчин байж дэвшүүлсэн Ш.Түвдэндорж ял, УИХ дахь Хууль зүйн байнгын хороог удирдахаар болсон юм. Гэтэл АН-д Ш.Түвдэндоржийг байнгын хорооны дарга болгох хүсэл байсангүй. Тиймээс дур мэдэн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндоржид хариуцлага тооцож, намын бүлгийн дэд даргаас чөлөөлсөн юм. Гэтэл удсан ч үгүй Ш.Түвдэндорж Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нэрээ татав. Ингээд Д.Ганбат өрсөлдөгчгүйгээр байнгын хороогоо удирдахаар болж байх шиг байна. Ерөөсөө л хүүхдийн тоглоом шиг л зүйл болж өнгөрсөн байгаа биз. Нэг бол нэрээ дэвшүүлээд л нэг бол эргүүлэн татаад л. Монголын төр ямар тоглоом юм уу. Ингэж хуульгүй юм шиг дураараа дургиж, тоглож, зугаацдагаа болих хэрэгтэй.

А.Аюуш

Үндэстэн.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.