ДЭЛХИЙН II ДАЙНД ОРОЛЦСОН АМЬТАД


ДЭЛХИЙН II ДАЙНД ОРОЛЦСОН АМЬТАД

 

Амьтдын сэтгэл зүйчид араатан, жигүүртнийг өөрс­­дийн зөн совингоор л хө­дөлдөг гэж батлах байх. Гэх­дээ л тэд дэлхийн II дай­ны үеэр хүний хамгийн үнэнч туслах байж, амь биеэ үл хайхран жинхэнэ баа­тарлаг ёсоор тэмцэж бай­сан тухай баримт олон. Тэдгээрээс хүргэж байна.

Дайны ноход

Кировоград, Черкас му­жийн “Зеленая Брама” хэ­мээх нэртэй газар дайны га­зар зүйн зурагт огт тэм­дэглэгдээгүй үлджээ. Гэвч энд жинхэнэ харгис тулаан болсон юм. Энд баруун өмнөд фронтын 500 хилчинтэй Коломыйн тусгай батальон хи­лээс ухарч иржээ. Тэ­дэнтэй хамт албаны 150 ов­чарк нохой байсан аж.

1-14 Дэлхийн II дайнд оролцсон амьтад

Түүхч Владислав Чабанюк “Зургаадугаар сарын 30-нд тус батальон фашистуудын бүхэл бүтэн хороонд цохилт өгөх хэрэгтэй болжээ. Хүч тэнцүү бус энэ хүнд мө­чид командлагч хамгийн сүүл­чийн нөөц болох нохдоо ту­лаанд оруулсан” хэмээн ярьж байна.

Байдал үнэхээр айм­шигтай байв. Овчаркнууд өөр­сөд рүү нь автомат буугаар шүршиж буй немецүүдийг багалзуурдан авч байлаа. “Дөр­вөн хөлт дайчид” эц­сийн амьсгалаа хураатал дайт­сан юм.
Энэ тулаанаас амьд үлд­сэн Александр Фукин хожим нь домогт тулалдааны та­лаар ном бичсэн. Тэрбээр энэ­хүү номондоо дэлхийн дайн байлдааны түүхэнд анх удаа нохой хүнтэй дайтсан тулалдаан гэж тэмдэглэжээ.

Хилчид, тэдний овчарк­нууд өдгөө сургуулийн ой­рол­цоох нэр нь тодроогүй баатруудын оршуулгын га­зар хамт нойрсож байна. Тулаан болсон газар 2003 онд баатруудад зориулан хө­шөө босгожээ.

Ер нь дайны үеэр нох­дыг маш их ашигладаг байсан. Эрүүл ахуйч ноход шархадсан цэргүүдийг хайж олж эмч нарт тусалдаг бай­сан бол холбоочин ноход тулалдааны мэдээ хүргэж, утасны шугамыг хүн явж чадахгүй газруудад дам­жуулдаг байв. Түүнчлэн унал­гын, мина хайгч, тэслэгч ноход ч байсан. Тэслэгч нохдыг хүмүүс үнэхээр хар­гис байдлаар ашигладаг байв. Эхлээд нохдыг танкан доогуур хоол хүнс олж сургана. Дараа нь 2-3 хоног өлс­гөлөн байлгаж байгаад тэсрэх бодис нуруунд нь зүүлгэж, дайсны зүгт тавьдаг байжээ.

Фронтод бас муурыг ч хэрэглэж байсан. Ялангуяа тэд хийн тулааны үеэр аюу­лыг урьдчилан мэдэрч, хү­мүүст мэдэгддэг, жинхэнэ мөрдөгч байсан юм.

Гол аюул тагтаанууд

Свердловскт шууданч таг­­таануудын тусгай сургууль үйл ажиллагаа явуулдаг байлаа. Энэ сургууль сар бүр 100-150 залуу тагтааг фронт руу илгээдэг байв. Дайны жилүүдэд хамгийн багаар тооцоход шууданч таг­таанууд цэргийн 15 мянга гаруй чухал мэдээг хүргэсэн байдаг. Немецүүд тагтааг хамгийн том аюул гэж үздэг байсан тул буудан унагасанд нь снайпер өгч, шувуудын эсрэг харцага шувуу тавьдаг байв. Фашистууд бүслэлтэд авсан газрууддаа хамгийн тү­рүүнд тагтааг нь устгадаг байсан гэдэг. Хэрвээ хүмүүс шувуугаа нуувал буудуулна.

3-14 Дэлхийн II дайнд оролцсон амьтад

Донын Ростовт 16 нас­тай Витя Черевичкин хүү фашистуудын зааврыг дагал­гүй, тагтаануудаа бүтэн до­лоо хоног торонд нуужээ. Хүүг Улаан армитай холбоо сүлбээтэй хэмээн буруутгаж, тарчилган тамласны эцэст буудсан юм.

Цөл газрын их буу зөөгч

Тэмээг ч бас армид сайхан зүйл угтаагүй юм. Астрахань мужид бүх морь, эр үхэр цохилтод өртөж, их бууны сум, хээрийн гал тогоог зөөх амьтан үлдсэнгүй. Хоёр бөхтэй тэмээнүүд албанд ор­сон эхний өдрүүддээ үхэж үрэгдэж, дайны олз болж байв. Гэвч ялалтын өдрийг хүртэл тэссэн тэмээнүүд ч байсан юм.

1447831691_huge Дэлхийн II дайнд оролцсон амьтад

Маша, Миша нэртэй хоёр тэмээ 902 дугаар суман хорооныхонтой цуг их буу зөөсөөр Астараханиас Бер­лин хүрч байсан түүхтэй. Тэд цэргүүдэд зэвсэг хүргэхэд тусалж, Рейхстагт Ялалтын тугийг хатгахад цэрэг дайч­дыг хамгаалсан.

2-12 Дэлхийн II дайнд оролцсон амьтад

Дайны дараа цэргийн удирдлагууд хоёр тэмээг нядлах тушаал өгөхөд ар­мийнхан илт дургүйцэж, хайртай амьтдаа Берлиний амьтны хүрээлэнд үлдээжээ. Тэнд тэд хэдэн арван жил тааваараа амьдарч, насан эцэслэсэн юм. 2008 онд Маша, Миша хоёрт зориулж, Ахтубинскт хүрэл хөшөө босгожээ. Мөн Энэтхэг зааныг шаварт суусан техникүүдийг татаж гаргах ажилд дайчилдаг байжээ.

Хархыг арын албанд…

Тулаанч амьтдын түүхэнд бас нэгэн сонирхолтой төсөл ч ордог. Тухайлбал харх, хулганыг хорлон сүйтгэх үйл ажил­лагаанд оролцуулах са­­наа­­чилга гэнэ. Танк эсэр­­гүүцэгч мэрэгчдийн анх­ны хэлтэс 1941 онд бай­­гуулагдаж байжээ. Үү­нийг Смоленскийн их сур­гуулийн доктор Игорь Валенко туршиж байсан аж. Мэрэгчид өөрсдийнхөө чад­вараар танкны эд ангиуд руу орж, цахилгааны утас болон бусад жижиг зүйл­сийг нь эвдэж, дайны тех­ни­күүдийг жагсаалтаас гар­гах ёстой.

1-6dc46c73e348d19659553e02ff7d8ed7 Дэлхийн II дайнд оролцсон амьтад

Сургуулилттай хархнуудыг По-2 онгоцоор дайны талбарт аваачихаар төлөвлөж байсан ч төсөл эхний шатандаа амжилтгүй болсон юм. Учир нь хархнууд ийм сур­гуулилтад дасаагүй төдийгүй маш их цаг, зав шаардсан ажил байсан аж. Ингээд эцэст нь мэрэгчдийг арын албанд үлдээжээ.

Бэлтгэсэн updown.mn

Эх сурвалж: moyapobeda.ru


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.