ГЭРТЭЭ ЭМТЭРСЭН АЯГА ШААЗАН, ХУУЧИН ХУВЦАС ХАДГАЛДАГГҮЙН УЧИР


ГЭРТЭЭ ЭМТЭРСЭН АЯГА ШААЗАН, ХУУЧИН ХУВЦАС ХАДГАЛДАГГҮЙН УЧИР

 

Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог танд өгч байгаа хэрэг. Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг.

Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугтааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хэрвээ танд гэрийн тэжээвэр амьтад байхгүй бол найзаасаа юмуу хөршөөсөө түр авч болох юм. Сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд. Хөрс, бордоо, арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөх юмуу үхэж эхэлбэл танай гэрт ямар нэг муу зүйл шүглэсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг юм сануулахад зарим цэцэг өөрийг нь арчилж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо тэдний амийг амиараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад илүүдэхгүй.

Сөрөг энерги юунаас бий болдог вэ?

Муу энерги бий болоох шалтгаан нь гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай. Бас нэг шалтгаан нь хар муу санаатай хүнтэй цуг амьдрах, эсвэл танд муу санаж явдаг хүн байн байн зочилж ирдгээс ч болж болно. Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу энерги хуримтлагдсаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл маргаан, болчимгүй бусармаг үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг. Сөрөг энерги хуримтлагдах бас нэг шалтгаан нь удаан хугацаагаар өвчилж байсан хүний үхэл байх магадлалтай. Ужиг өвчтэй хүний гомдоллох, уйлах, ёолох нь гэрийн аура /гэрлэн бүрхүүл/-г маш ихээр сүйтгэдэг. Тиймээс өвчтэй хүнийг эдгэмэгц гэрээ сайтар цэвэрлэж, арц хүжээр ариулах хэрэгтэй. Өвчтэй байх үед нь ч гэсэн хааяа арц хүж уугиулж байх нь эдгэрэлтэнд нь сайнаар нөлөөлдөг.

Орон гэрээсээ сөрөг энергийг хэрхэн зайлуулах вэ?

Хамгийн үр дүнтэй арга бол гэртээ лам хуврага залж ном уншуулж, сан тавиулах. Гэхдээ заавал лам гэлгүй та өөрөө ч гэсэн сөрөг энергийг зайлуулж чадна. Юуны өмнө орон гэрт тань гадны эд зүйлс байгаа эсэхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотроо ч биш хаалганы чинь гадна зүү хатгах, юм наах гэх мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Бүгдийг олж илрүүлснийхээ дараа бөөгнүүлж байгаад гэрээсээ аль болох хол аваачиж шатаагаад, үнсийг нь гай түтгэр зайлуулах тарни уншингаа газарт булах хэрэгтэй. Ингэсний дараагаар гэрээ арцаар сайтар ариулаарай. Түүнчлэн танд муу юм санадаг хүмүүсийг гэртээ оруулахаа боль.

Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгино арилгаад тэр хүний хамгийн удаан суусан юмуу байсан газарт нь тавиад хонуулна. Шөнийн туршид сонгино сөрөг энергийг өөртөө шингээж авдаг. Өглөө сонгиныг гартаа хүргэлгүйгээр гялгар уутанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй. Сөрөг муу энергиэс хамгаалах аргууд Сардаа ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүж уугиулж ариул. Гэрийнхээ хаалганы дотор талд зүү хатгаж орхих нь гэрт чинь нэвтрэхийг оролдсон аливаа сөрөг энергийг үргээх болно. Гэртээ эмтэрсэн, цуурсан, хэмхэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй хувцас хунар бүү хадгал.

Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэх ч бас хамаарна. Та гэр орноо хэдийчинээ цэвэрхэн байлгана, сөрөг муу энерги нэвтрэн орох, хуримтлагдах эрсдэлийг төдийчинээ багасгана. Хагархай юмуу цав гарч цайр нь хөдөлсөн толь муу энерги цуглуулдаг тул тийм толийг хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй. Хамгийн гол нь харьцахад түвэгтэй, уулзаж ярилцсаны дараа толгой чинь өвдөж, амьсгал чинь давчиддаг, муухай зүүд зүүдлэгддэг хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй. Ингэлээ гээд таныг муухай ааштай гэж хэлвэл хэлнэ л биз, хамгийн гол нь та өөрийнхөө гал голомтыг муу муухай бүхнээс хамгаалах эрхтэй гэдгийг сана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.