ОРОН ГЭРИЙНХЭЭ ЭНЕРГИЙГ ЦЭВЭРЛЭХ ТУХАЙ


 ОРОН ГЭРИЙНХЭЭ ЭНЕРГИЙГ ЦЭВЭРЛЭХ ТУХАЙ
ФЭН-ШУЙ-д орон гэртээ хэрхэн цэвэрлэгээ хийх гурван үндсэн арга байдаг: Бохир заваан БҮХЭН угаагдсан, эвдэрч хэмхэрсэн БҮХЭН засагдсан, хэрэггүй илүүдэл БҮХЭН гаргаж хаягдсан байх ёстой. Энэхүү зааврыг дагаж мөрдөх нь сөрөг муу энерги үүсэх, хуримтлагдахаас сэргийлнэ. Үүнээс гадна аливаа орон байр байгалын хангалттай гэрэлтүүлэгтэй, цэвэр агаар тогтмол оруулдаг байх ёстой. Шинэ байранд, ялангуяа урьд өмнө нь хэн нэгний амьдрарч байсан байр сууцанд нүүж орохоосоо өмнө тухайн байранд нэвт үлээхээр салхи сайн оруулж, усны хоолойнуудыг гурваас доошгүй цаг хаалттай байлгаад дараа нь угаалга цэвэрлэгээ сайтар хийж, ариутгах хэрэгтэй.

1. Давсаар цэвэрлэх тухай. Урьдчилан 2-3 кг далайн давс бэлтгээд цэвэрлэж ариусгах ёслол хийхээсээ өмнө өглөө нь сэтгэлдээ хар муу сүнс, сөрөг энергийг танай гэрийг орхиж явахыг, харин сайн сайхан, эерэг бүхнийг өрөөний голд ирэхийг хүсээрэй. Дараа нь өрөөний хананууд дагуу өнцөг булан тохой, том шүүгээ савыг үлдээлгүй давсаа цацаад нэг хонуулаарай. Дараа өдөр нь өөр бусад хогнуудын хамт цэвэрлэж шүүрдэн гэрээсээ гарган аль болох хол хаях хэрэгтэй.

2. Эфирийн тосоор цэвэрлэх тухай. Шинэ байр сууцанд орсноосоо хойш хоёр долоо хоногийн турш гэрлийн тусламжтайгаар эфирийн тосоор цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хэрвээ энэхүү байранд урьд өмнө нь хэн нэгэн амьдарч байсан бол нүүж орохоосоо хоёр долоо хоногийн өмнөөс эфирийн тосоор цэвэрлэгээ хийх шаардлагатай. Юуны өмнө бүх хаалга цонхнуудыг хаагаад өрөө тус бүрд хэдэн цагаар цэвэрлэгээ хийснийхээ дараа агаар салхи оруулах хэрэгтэй.
3. Усаар цэвэрлэх тухай. Дотор нь хэдэн дусал эфирийн тос хийсэн усаа ус цацагчинд хийгээд гэр дотуураа цацна. Энэ арга нь өдөр бүр хийхэд их тохиромжтой.

4. Хөгжмийн зэмсэгийн тусламжтайгаар цэвэрлэгээ хийх тухай. Энэхүү цэвэрлэгээ нь сөрөг энергийг хөөж зайлуулахас гадна орон гэр дэх ЦИ энергийн урсгалыг идэвхжүүлж өгдөг. Ихэнх тохиолдолд бөмбөр, хонх зэргийг ашигладаг. Огцом чанга дуу чимээ аялгуу аажимдаа зөөлхөн намуухнаар солигдох ёстой. Тусгайлан кассетанд бичсэн "ариусган амарлингуй болгох” аялгууг хэрэглэдэг.
5. Маани мөргөлөөр цэвэрлэх тухай. Энэ арга нь цэвэрлэн ариусгах асар их үр нөлөөтэй бөгөөд амьд энергийг нэмэгдүүлдэг тул маани мэгзэм бичсэн бичлэг хальс ч хэрэглэх боломжтой. Энэхүү цэвэрлэгээг хийхээсээ өмнө орон гэрээ сайтар угааж тоос шороогүй болгосон байх ёстой.

6. Арц хүж, зулаар ариусган цэвэрлэх тухай. Энэхүү аргыг хэрэглэхээсээ өмнө урьдчилан гэр орондоо сайтар угаалга цэвэрлэгээ хийсэн байх шаардлагатай. Арц хүж, зул, лаагаа асаагаад гэр орон дотуураа цагийн зүүний дагуу хаалга үүд, булан тохойг үлдээлгүй ариусган цэвэрлэнэ. .

7. Галаар ариусган цэвэрлэх тухай. Шинэ байр сууцанд нүүж орохоосоо өмнө тухайн байр сууцныхаа өмнө задгай гал асаагаад урьд нь цэвэрлэсэн ч сөрөг энергийг нь хөөн зайлуулж буй бэлэгдэл ёслол хийнэ. Харин гэр дотроо бол амьд энерги бий болгохын тулд цахилгаан зуухан дээр нь саванд ус хийгээд таглалгүй буцалгадаг ёстой.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.