Ким Кардашиантай адилхан харагдахын тулд 170 мянган долларын хагалгаа хийлгэжээ


 

Жордан Жеймс  Парке реалити шоуны од Ким Кардашианыг шүтэн бишрэгчдийн нэг. Тэрээр өөрийн шүтээнтэйгээ адилхан харагдахын тулд өнөөдрийг хүртэл нийт 170 мянган ам.долларын мэс засал хийлгэжээ. Жордан Жеймс  Парке хамгийн анх 2015 онд уруул томруулах шингэн тариулахаас бүхнийг эхлүүлсэн гэнэ. Харамсалтай нь хамгийн хөнгөнд тооцогдох уг мэс засал нь амжилтгүй болж тэрээр дэндүү зузаан уруултай болсон байна. Аймшигтай том, ягаан уруултай түүнийг английн шар хэвлэл, сайтуудаар Английн уруулын хаан хэмээн хочлох болжээ. Гэсэн хэдий ч Жордан Ким Кардашиантай адилхан харагдах мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудан гоо сайхны мэс заслын эмч доктор Нассифтай уулзсанаар бүх зүйл эерэгээр өөрчлөгдсөн байна.

Ким Кардашиантай адилхан харагдахын тулд 170 мянган долларын хагалгаа хийлгэжээ

Ким Кардашиантай адилхан харагдахын тулд 170 мянган долларын хагалгаа хийлгэжээ

Ким Кардашиантай адилхан харагдахын тулд 170 мянган долларын хагалгаа хийлгэжээ

Ким Кардашиантай адилхан харагдахын тулд 170 мянган долларын хагалгаа хийлгэжээ

Ким Кардашиантай адилхан харагдахын тулд 170 мянган долларын хагалгаа хийлгэжээ

"Гоо сайхны мэс засал яг л секс шиг. Чи нэг удаа мэс засал хийлгэсэн бол ахин дахин хийлгээд л байдаг болчихдог” гэж ярих Жордан удахгүй хамрын хэлбэр засах 4 дэх мэс засалдаа орохоор бэлдэж байгаа аж. Өнөөг хүртэл хугацаанд тэрээр хамрын 3 мэс засал, хөмсгөө шивүүлэх, уруул томруулах зэрэг том жижиг 50 мэс засалд нийт 170 мянган ам.доллар зарцуулсан байна. Гэсэн хэдий ч Ким Кардашиантай усны дусал мэт ижилхэн харагддаг болохын тулд цаашид ч хэрэгтэй гэсэн гоо сайхны мэс заслууд хийлгэсээр байх болно гэдгээ Жордан Жеймс Парке сэтгүүлчдэд хэлсэн байна.

Eagle.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.