“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. |
БҮРЭН ТЭТГЭВЭР:
|
1. Энгийн өндөр насны тэтгэвэр:
-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш -Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл
Эсхүл:
-Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар -Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл
|
2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:
- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил - Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл
|
3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:
Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:
Хөдөлмөрийн нөхцөл |
Хүйс |
Нас |
Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа |
Газар дор |
Эр |
50 |
10 жил |
Хортой халуун |
Эр |
50 |
10 жил |
Эм |
45 |
7 жил 6 сар |
Хүнд |
Эр |
55 |
12 жил 6 сар |
Эм |
50 |
10 жил |
|
4. Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр
Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
Үүнд:
Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:
- Гоцлол дуучин
- Бүжигчин
- Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
- Агаарын болон хэрэглэлийн гимнастик
- Акробат
- Тэнцвэр, уран нугаралт
- Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
- Зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч
- Хөөмийчин
- Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
|
5. Бусад нөхцөлийн тэтгэвэр:
Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
|
ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:
|
-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил -Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл
|
Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ: |
2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно. |
Бүрдүүлэх материал: |
- Өргөдөл
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх
- 2 хувь цээж зураг /3x4/
|
МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:
|
Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/,цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.
|
Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа:
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн - Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
|
Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:
- Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа
- Цэргийн алба хаасан хугацаа
- Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа
|
Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл;
- Нийгмийн даатгалын дэвтэр;
- Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
- Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
- Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;
- 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;
- 2 хувь цээж зураг /3x4/
Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:
- Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;
- Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.
|
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд:
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС
Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он |
Өндөр насны тэтгэвэр тогтоох нас |
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он |
Өндөр насны тэтгэвэр тогтоох нас |
1957 ба түүнээс өмнө |
60 нас |
1962 ба түүнээс өмнө |
55 нас |
1958 |
60 нас 3 сар |
1963 |
55 нас 3 сар |
1959 |
60 нас 6 сар |
1964 |
55 нас 6 сар |
1960 |
60 нас 9 сар |
1965 |
55 нас 9 сар |
1961 |
61 нас |
1966 |
56 нас |
1962 |
61 нас 3 сар |
1967 |
56 нас 3 сар |
1963 |
61 нас 6 сар |
1968 |
56 нас 6 сар |
1964 |
61 нас 9 сар |
1969 |
56 нас 9 сар |
1965 |
62 нас |
1970 |
57 нас |
1966 |
62 нас 3 сар |
1971 |
57 нас 3 сар |
1967 |
62 нас 6 сар |
1972 |
57 нас 6 сар |
1968 |
62 нас 9 сар |
1973 |
57 нас 9 сар |
1969 |
63 |
1974 |
58 нас |
1970 |
63 нас 3 сар |
1975 |
58 нас 3 сар |
1971 |
63 нас 6 сар |
1976 |
58 нас 6 сар |
1972 |
63 нас 9 сар |
1977 |
58 нас 9 сар |
1973 |
64 нас |
1978 |
59 нас |
1974 |
64 нас 3 сар |
1979 |
59 нас 3 сар |
1975 |
64 нас 6 сар |
1980 |
59 нас 6 сар |
1976 |
64 нас 9 сар |
1981 |
59 нас 9 сар |
1977 ба түүнээс хойш |
65 нас |
1982 |
60 нас |
|
|
1983 |
60 нас 3 сар |
|
|
1984 |
60 нас 6 сар |
|
|
1985 |
60 нас 9 сар |
|
|
1986 |
61 нас |
|
|
1987 |
61 нас 3 сар |
|
|
1988 |
61 нас 6 сар |
|
|
1989 |
61 нас 9 сар |
|
|
1990 |
62 нас |
|
|
1991 |
62 нас 3 сар |
|
|
1992 |
62 нас 6 сар |
|
|
1993 |
62 нас 9 сар |
|
|
1994 |
63 нас |
|
|
1995 |
63 нас 3 сар |
|
|
1996 |
63 нас 6 сар |
|
|
1997 |
63 нас 9 сар |
|
|
1998 |
64 нас |
|
|
1999 |
64 нас 3 сар |
|
|
2000 |
64 нас 6 сар |
|
|
2001 |
64 нас 9 сар |
|
|
2002 ба түүнээс хойш |
65 нас |
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА
Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн.
Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал
Он |
Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа
|
2018 |
20 жил 3 сар |
2019 |
20 жил 6 сар |
2020 |
20 жил 9 сар |
2021 |
21 жил |
2022 |
21 жил 3 сар |
2023 |
21 жил 6 сар |
2024 |
21 жил 9 сар |
2025 |
22 жил |
2026 |
22 жил 3 сар |
2027 |
22 жил 6 сар |
2028 |
22 жил 9 сар |
2029 |
23 жил |
2030 |
23 жил 3 сар |
2031 |
23 жил 6 сар |
2032 |
23 жил 9 сар |
2033 |
24 жил |
2034 |
24 жил 3 сар |
2035 |
24 жил 6 сар |
2036 |
24 жил 9 сар |
2037 |
25 жил |
2038 |
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН
Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь дор дурьдсанаар үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:
- 2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин
- 2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин
Жич: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
|
Сэтгэгдэл