Мэргэжилтнүүд олон судалгаа шинжилгээ хийснээр хүн төрөлхтөнд учирч болох гол гол аюулыг тодорхойлжээ гэж “Science Alert” сайтад бичсэн байна.
Эрдэмтэд хүн төрөлхтөнийг хөнөөж мэдэх гурван гол асуудлыг онцложээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, эхний асуудал нь таргалалт болж байна. Дараа нь өлөн зэлмүүр байдал орж, сүүлд нь манай гарагийн цаг уурын өөрчлөлт бичигджээ.
Ингэхдээ энэ гурван аюул нь хоорондоо нягт холбоотой гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
Учир нь, эдийн засгийн өсөлтийн хойноос л хөөцөлдөх явдал үндэс нь болж буй хэд хэдэн орны буруу бодлого таргалалт юмуу өлөн зэлмүүр байдлын шалтгаан болж байгаа ажээ.
Түүгээр ч барахгүй, хүнсний систем нь хүн төрөлхтөнд хор хохирол учруулан, олон улсын бодлогын нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журмыг дагахаас аргагүйд хүрсэн юм гэж эрдэмтэд үзэж байна.
Хөдөө аж ахуйн болон олборлох үйлдвэр, тээвэр хийгээд бусад хүчин зүйл дэлхийн дулааралтад хүргэж болох юм гэж мэргэжилтнүүд бас үзэж байгаа ажээ.
С.Инда
Сэтгэгдэл