Дэлхийн хамгийн “тарган” улс


 
 Дэлхийн хамгийн “тарган” улс
АНУ таргалалтаар тарчилж буй хүмүүсийнхээ тоогоор дэлхийд толгой цохиж байна. Сиэтлд ирсэн Вашингтоны их сургуулийн эрдэмтэд энэхүү дүгнэлтэд хүрчээ. Шинжээчдийн үзэж буйгаар 2015 оны байдлаар дэлхий даяар дунджаар 2,2 тэрбум хүн таргалалт өвчинд нэрвэгдсэн ажээ. 

Үүний дотор 100 сая хүүхэд, 600 сая насанд хүрэгчид хэт таргалалттай байгаа гэсэн мэдээ байна. Илүүдэл жинтэй хамгийн олон хүн ам суурьшсан улсаар АНУ тодорчээ. Тэндхийн хүүхэд залуусын 13%, насанд хүрэгчдийн 24% нь хэт таргалалтаас болж өвчилж, шаналж байгаа гэсэн дүн гарсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.