Хүүхэд “хийхэд” тохиромжгүй сарууд



Их Британийн эрдэмтэд хүүхэд "хийхэд” тохиромжгүй саруудыг тогтоосон байна. Тэдний үзэж буйгаар, оны эхний гурван сард хүүхэдтэй болох оролдлого хийгээд дэмий гэнэ.

Судлаачдын үзсэнээр, нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд олдсон хүүхэд бусад хүүхдээс муу сурах нигууртай аж. Эдгээр саруудад Их Британид нартай өдрүүд бага байдгаас Д аминдэмийн дутагдалд ордогтой холбон тайлбарлажээ.

2006 оноос 2011 оны хоорондох шотланд хүүхдүүдийн сурлагын статистик мэдээлэлд судалгаа хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Дээрхи саруудад олдсон хүүхдүүд үе тэнгийнхнээсээ 7 хувиар муу дүн авч байжээ. Эх сурвалж www.wikimon.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.