Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек а "Warner Bros" компанийн "Batman" цувралыг орхиж байгаагаа зарлажээ. Ингэснээр "Batman" цувралын 2021 онд зургаадугаар сарын 25-нд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдсөн дараагийн ангид Бэтмэний дүрийг хэн бүтээх нь тодорхойгүй байгаа юм. Бен Аффлек ямар шалтгаанаар цувралыг орхисон нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүний хувьд өнгөрсөн онд архины гүн хамааралд орж, улмаар эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд "Би архинаас болж, хайртай хүмүүсээсээ холдож, дуртай ажлаа алдахад хүрлээ" хэмээж байсан учраас "Batman" цувралыг орхих болсон шалтгааныг үүнтэй холбох хүмүүс ч байгаа юм.
Сэтгэгдэл