Монголд олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан Канадын "Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа энэ сарын 12-ны өдөр зарлалаа.
Тус компани Монголд Бороогийн уурхай, Гацууртын орд, Дорнод аймгийн Алтан цагаан овоо зэрэг хэтийн төлөв бүхий хайгуулын талбайнуудыг эзэмшдэг бөгөөд Бороо гоулд уурхайн баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргийг 35 сая доллараар Сингапурт бүртгэлтэй ОZD гэх хувийн компанид заржээ. OZD компани уул, уурхай хүнд металлын салбарт худалдан авах, санхүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин Бороогийн алтны уурхай, Гацуурт төслийг худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэж монгол залуу ажилладаг гэх мэдээлэл дуулдаж эхэлж байгаа юм.
Э.Дөлгөөн нь Блүүмберг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү юм байна. Тэрбээр мөн "Улаанбаатар” банкинд хэсэг зуур ажиллаж байжээ.
"Сентерра гоулд” компаниийг Монголд төлөх ёстой татварын өрөө төлөөгүй гэх мэдээлэл байдаг. Алтны асар их нөөцтэй Гацууртын ордын 66 хувийг Канадын "Сентерра Гоулд Монголия” компани, 34 хувийг Монголын төр эзэмших УИХ-ын тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарч байв.
Сэтгэгдэл