Д.Сумьяабазар Сентерра Гоулдын эзэнд ихэд таалагдав бололтой. Тэрээр Сентеррагоулд Монголия компанийн толгой компани болох Сентерра ГоулдИнк корпорацийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Скотт Перрит:
"Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар их нээлттэй хүн байна лээ. Бидний уулзалт их үр дүнтэй болсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэр оруулахын тулд Гацууртын төслийг урагшлуулах хэрэгцээ шаардлага байгааг сайд Сумьяабазар уулзалтын үеэр илэрхийлсэн. Энэ нь Гацуурт төслийг хөдөлгөх эхний алхам боллоо хэмээн би хувьдаа харж байна. Сентеррагийн зүгээс төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээс өмнө Гацуурт төслийн эдийн засгийн тооцооллуудтай холбогдуулан зарим нэг зүйлийг эргэн харахыгхүссэн. Хоёр тал аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц нөхцлөөр харилцан тохиролцоонд хүрсэн тохиолдолд бид хөрөнгө оруулахад бэлэн байна. Сентерра компанийн хувьд Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтаа үргэлжүүлэх хүсэл их" хэмээжээ.
Сэтгэгдэл